ЭМЯ-наас Covid-19-ийн нөхцөл байдлын талаар өнөөдөр (2021.04.26)-ийн мэдээллээ хийлээ.
ЭМЯ-ны Хэвлэл, мэдээллийн зөвлөх Б.УУГАНБАЯР:
-Монгол Улсад сүүлийн 24 цагт 10 мянга гаруй хүнд шинжилгээ хийхэд Covid-19-ийн 856 шинэ тохиолдол бүртгэгджээ. Ингэснээр улсын хэмжээнд халдварын нийт тохиолдол 31339 болсон байна. Мөн өнгөрсөн хоногт Covid-19-ийн улмаас хоёр хүн нас барлаа. Ийнхүү Covid-19-ийн шалтгаант нас баралт нийт 80 боллоо. Үүнээс гадна 1060 хүн эдгэрсэн байна. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 16815 боллоо. Улаанбаатар хотод 744 хүн шинээр, орон нутагт 112 хүн шинээр халдвар авлаа.
Одоогоор 4451 хүн хэвтэн эмчлүүлж байна. Үүний 2574 хүн нь хөнгөн, 1441 нь хүндэвтэр, 335 нь хүнд, 81 нь маш хүнд байна. Эмнэлэг болон гэртээ нийтдээ 12216 хүн эмчлүүлж байна. Харин эмнэлэгт шилжүүлэх эсэхийг нь шийдэх 2211 хүн дээр тандалт судалгааны баг ажиллаж байна.