“Хүчит шонхор” ХХК нь бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд тодорхой шалтгаангүйгээр мах худалдаалахгүй, төөрөгдүүлэх, үгсэн хуйвалдаж үнэ тохирч худалдаалан НОЁЛОХ үйл ажиллагаа явуулж, махны үнийг зохиомлоор хөөрөгдүүлж, дамлан худалдаалж буй нь ШӨХТГ-ын улсын байцаагчдын шалгалтаар нотлогдлоо. Иймээс тус байгууллагыг жилийн борлуулалтын орлогын 4%-иар буюу 29140676 (хорин есөн сая нэг зуун дөчин мянга зургаан зуун далан зургаан) төгрөгөөр торголоо.