Сүүлийн 24 цагт 940 хүнээс Covid-19 илэрчээ. Шинээр халдвар авсан хүмүүсийн хувьд эмнэлгээс шалтгаалах халдвар найм бүртгэгдсэн бол орон нутагт 112, бусад нь Улаанбаатарт бүртгэгдсэн байна.
Тус бүрээр нь задалбал:
- Батлагдсан тохиолдлын эмчилгээ үйлчилгээнд оролцож байсан эрүүл мэндийн ажилтан-8,
- Булган-хоёр,
- Говь-Алтай-34,
- Дорноговь-нэг,
- Завхан-32,
- Орхон-19,
- Өвөрхангай-хоёр,
- Сэлэнгэ-ес,
- Төв-хоёр,
- Ховд-нэг,
- Хэнтий-хоёр
940 шинэ тохиолдол илэрснээр нийт халдварын тохиолдол 42464 болжээ. Өнгөрсөн 24 цагт халдварын улмаас 12 хүн нас барж, нийт нас баралт 142 болов.