• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Онцлох мэдээ

‘ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР’-ИЙН 2021 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРЛЫН ЦЭВЭР АШГИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ 2.5 ДАХИН ДАВЖ БИЕЛЭЖЭЭ

2021-05-14
in Онцлох мэдээ, Уул уурхай
0
‘ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР’-ИЙН 2021 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРЛЫН ЦЭВЭР АШГИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ 2.5 ДАХИН ДАВЖ БИЕЛЭЖЭЭ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр”-т ажиллалаа. Тус үйлдвэр улс, орон нутгийн төсөвт сүүлийн хоёр жилд нийт 1.9 их наяд төгрөгийг төвлөрүүлсэн байна.

Эрдэнэтийн Овоогийн зэс, молибденийн ордыг түшиглүүлэн уулын баяжуулах үйлдвэрийг 1978 онд ашиглалтад оруулсан. Үүнээс хойш хүчин чадлыг үе шаттайгаар нэмэгдүүлж хүдэр олборлолтыг 37 сая тоннд, хүдэр боловсруулалтыг 32 сая тоннд хүргэсэн.

“Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирал Х.Бадамсүрэн Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэрт техник, технологийн шинэчлэлт болон одоогийн нөхцөл байдлын талаар танилцуулга хийлээ. Тэрбээр “Эрдэнэт үйлдвэр” 2020 онд амжилт бүтээл арвинтай байлаа. Хэдийгээр дэлхий нийтийг цочроосон цар тахлын дэгдэлтийн улмаас хөл хорио тогтоосон хүндрэлтэй цаг үе тохиосон ч “Эрдэнэт  үйлдвэр”-ийн баялаг бүтээгч уурхайчдын үйл ажиллагааны үр дүн сайн байлаа. Улс орны хэмжээнд цар тахлын тархалттай тэмцэж буй хүнд цаг үед “Эрдэнэт үйлдвэр”-ийн хамт олон халдвар хамгааллын дэглэм баримтлан, өндөр зохион байгуулалттай ажилласнаар үйлдвэрлэл хэвийн жигд, төлөвлөлт үзүүлэлт амжилттай биелэсэн гэдгийг онцоллоо.

Тодруулбал:

  • Үйлдвэр техник технологио шинэчлэх замаар үйлдвэрлэлээ өсгөн, үйлдвэрлэл эдийн засгийн төлөвлөгөөт үзүүлэлтүүдэд 100-аас дээш хувь,
  • 2020 онд 36.9 сая тонн хүдэр олборлож, 32.5 сая тонн хүдэр боловсруулсан,
  • Санхүү эдийн засгийн үзүүлэлтүүд эерэг сайн гарсан,
  • 2020 онд 2.2 их наяд төгрөгийн борлуулалтын орлоготой ажиллаж төлөвлөгөөг 16 орчим хувиар давуулан биелүүлсэн,
  • 2020 онд нийт 1 их наяд 5.5 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлсэн.

“Эрдэнэт үйлдвэр”-ийн хамт олон улс орны өмнө хүлээсэн үүрэг үйлдвэрлэлийн төлөвлөгөөт үзүүлэлтүүдээ биелүүлэх зорилтоо амжилттай хэрэгжүүлж байна. 2021 оны эхний улирлын байдлаар, үйлдвэрлэлийн төлөвлөгөөг 100-143 хувиар биелүүлсэн байна. Үүний үр дүнд борлуулалтын орлого 38 хувиар, цэвэр ашгийн төлөвлөгөө 2.5 дахин давж биелэжээ.

2021 оны нэгдүгээр улирлын байдлаар, улс, орон нутгийн төсөвт 149 тэрбум, өнөөдрийн байдлаар 266 тэрбум төгрөг төвлөрүүлээд байна. 2017-2020 онд 29.4 сая ам.долларын геологи хайгуулын ажил гүйцэтгэж, “Эрдэнэт үйлдвэр”-ийн ажиллах хугацааг 30-аад жилээр нэмэгдүүлж, цаашид наанадаж 70 жил ажиллах боломжийг бүрдүүлжээ.

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ“Монгол Улсыг нуруун дээрээ үүрч яваа, хөдөлмөрч, бүтээлч,түүхэн хамт олонд Засгийн газрын нэрийн өмнөөс талархаж буйгаа илэрхийлье. “Эрдэнэт үйлдвэр” турж үхэх гэж байгаа саалийн үнээ биш юм гэдгийг сүүлийн хоёр жилийн хугацаанд нотолж чадсан учраас маш их баяртай байна. Цаашдаа Монгол Улсын эдийн засгийн нийт ачааллын аравны нэгийг, 10 их наядын улсын төсвийн 1 их наядыг үүрч, дахиад 60-70 жилийн хугацаанд ажиллах техник эдийн засгийн үндэслэлийг өнгөрсөн хоёр жилийн хугацаанд боловсруулж нотолж чадсан. 2019 оны 3 дугаар сарын 6-ны өдөр У.Хүрэлсүхийн Засгийн газрын 91 дүгээр тогтоол гаргаж, “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” хувьцаат компанийг онцгой дэглэмд авч байсан. Энд ирсэн миний нэг зорилго бол “Эрдэнэт үйлдвэр”-ийн өнөөгийн боломж, эдийн засгийн нөөц дээр тулгуурлаад “Зэс баяжуулах” үйлдвэрийг байгуулах Засгийн газрын 129 дугаар тогтоолыг танилцууллаа” гэв.

Засгийн газрын шийдвэрээр Төрийн өмчит үйлдвэрийн газрын статустай болж, Онцгой дэглэмийн горимоор ажилласан 2019 онд 65.8 тэрбум төгрөг, 2020 онд 88 тэрбум төгрөг, нийт 153.8 тэрбум төгрөгийг зөвхөн худалдан авалтаас хэмнэж чаджээ. “Эрдэнэт үйлдвэр” нь Төрийн өмчит үйлдвэрийн газрын статустай ажилласнаар сүүлийн 10 жилд анх удаа гадаад болон дотоодын зээлийн өр төлбөргүй болжээ.

ShareTweetShare
Previous Post

СЭЛЭНГЭ, ДАРХАНЫГ УУЛ УУРХАЙН ЭДИЙН ЗАСГИЙГ ОРЛОХУЙЦ МАЛ, АЖ АХУЙ, ГАЗАР ТАРИАЛАНГИЙН ЭРЧИМЖСЭН БҮС НУТАГ БОЛГОНО

Next Post

С.Эрдэнийг заналхийлсэн хэргийг шалгуулахаар хуулийн байгууллагад хандлаа

Next Post
АН-ын дарга сонгогдох хүртэл намыг төлөөлөх эрх, үүрэг С.Эрдэнэд хадгалагдана

С.Эрдэнийг заналхийлсэн хэргийг шалгуулахаар хуулийн байгууллагад хандлаа

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан