Төрийн архивт архивч, архивч-судлаач, сан хөмрөгч, сэлбэн засагч, архивын баримтын хадгалалтын технологич, баримт ариутгагчаар ажиллаж байгаа төрийн архивын ажилтанд 10 жил тутамд нэг жилийн үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгох журмыг батлав. Энэ жил улсын хэмжээнд 33, ирэх жил гурван ажилтан урамшуулал авахаар байна.