• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Онцлох мэдээ

Кино урлагийг дэмжих тухай хуулийг баталлаа

2021-07-02
in Онцлох мэдээ, Соёл урлаг
0
Кино урлагийг дэмжих тухай хуулийг баталлаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Кино урлагийг дэмжих тухай хуулийг чуулганы хуралдаанд оролцсон нийт гишүүдийн 70.7 хувийн саналаар эцэслэн баталлаа. Ингэснээр Монгол Улс кино урлагийн салбарын хууль эрх зүйн зохицуулалтай болж байна.

Хуулийг баталснаар орчин цагийн кино урлагийн чиг хандлагад нийцсэн, энэ салбарын үйл ажиллагаанд оролцогч дотоод болон гадаадын уран бүтээлчдийн хэрэгцээ, шаардлагыг хангасан зохицуулалттай болж байгаа юм.

Кино урлагийг дэмжих тухай хуулийн талаар Соёлын сайд Ч.Номин: “Олон улс кино үйлдвэрлэлийн салбараа амжилттай хөгжүүлсэн. Энэ хуулийг батлуулахдаа бид нэгдүгээрт, амьтай буюу заалт бүр нь хэрэгждэг байхад их анхаарсан. Түүнээс хуулийн тодорхой хэсэг нь эсвэл нэг л заалт нь ашиглагддаг бол учир дутагдалтай. Тиймээс бид хуулийн төслийг бэлтгэхийн тулд салбарынхантай олон удаа хэлэлцүүлэг хийсэн. Хуулийг ерөнхийд нь хоёр бүлэгтэй гэж ойлгож болно. Нэгдүгээрт, Монгол Улс дотроо үйл ажиллагаа явуулж байгаа кино урлагийнхнийгаа хэрхэн дэмжих вэ гэдэгт чиглэсэн. Нөгөө талдаа гадны зах зээлээр дамжуулж Монголд уран бүтээл хийлгэхийн тулд бид юу хийх ёстой вэ гэх зохицуулалтыг тусгасан. Энэ хүрээнд бид олон улсын зах зээлд ажилладаг Netflix болон холливүүдийн продюсеруудтай холбогдож, “ямар тохиолдолд энэ хууль та бүхэнд хэрэгцээтэй байх вэ” гэдгийг нь асууж тодруулж, ярилцсан. Мөн тэднийг байнгын хорооны гишүүдтэй холбож, ойлголтоо нэг болгосон. Тийм учраас энэ хууль амьдралтай, уран бүтээлчдэд тус болно гэсэн итгэлтэй байна” гэлээ.

Хуулийг баталсны дараа Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар: “Ийнхүү Монгол Улс түүхэндээ анх удаа Кино урлагийн тухай хуультай болж байна. Ийм хуультай болох санал 10 жилийн өмнө гарч байсан. Дараа нь 2012 онд Ажлын баг байгуулж байсан. 2015 онд анхны төслийг боловсруулж, 2019 онд бодит ажил болсон. Хуулийг төслийг 2019 онд УИХ-д өргөн барьсан. Төслийн ажлын багийн ахлагчаар ажилласан УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа, Ж.Мөнхбат, Н.Учрал болон ажлын дэд хэсгийн гишүүн Соёлын яамны Хууль, эрхзүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн С.Батцэцэг, “Black box” театрын найруулагч С.Мягмар, “Бадрангуй” кино компанийн захирал А.Миеэгомбо нарын зэрэг хүмүүс, УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын Байнгын хорооны дарга Г.Дамдинням болон нийт гишүүдэд УИХ-ын нэрийн өмнөөс талархал илэрхийлье.

Кино бол дэлхийн соёл урлагийн томоохон чухал салбар. Ийм ч учраас бүх урлагийн дотроос хамгийн агуу нь кино гэж хэлсэн үг бий. Монгол Улсад кино урлагийн салбар үүсэж хөгжөөд 90 орчим жил болж байна. 1930 онд Ардын сайд нарын тогтоолоор кино үйлдвэрлэлийн газар анх байгуулагдаж байсан түүхтэй. Монгол киногоо дэлхийн түвшинд гаргах, дэлхийн зах зээлд өрсөлдүүлэх, кино үйлдвэрлэлийг дэмжих, кино урлагийн салбарыг эдийн засгийн хөгжилтэй уялдуулах нь чухал зорилт юм. Түүнчлэн Монгол эх орон соёл түүхээ сурталчилах, иргэдийнхээ үндэсний бахархал, эх оронч үзлийг сурталчилахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэж байна” гэлээ.

ShareTweetShare
Previous Post

“БУЯНТ-УХАА” БООМТ ДАХЬ ХИЛИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН АЛБАНЫ НЭРИЙГ ӨӨРЧИЛЛӨӨ

Next Post

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Замын-Үүд боомтод ажиллана

Next Post
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Замын-Үүд боомтод ажиллана

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Замын-Үүд боомтод ажиллана

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан