• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Дэлхий дахинд

Далай лам өнөөдөр 86 насыг зооглож байна

2021-07-06
in Дэлхий дахинд
0
Далай лам өнөөдөр 86 насыг зооглож байна

Бурхны шашны тэргүүн Дээрхийн гэгээн XIV Далай лам Данзанжамц өнөөдөр/2021.7.6/ 86 нас зооглож байна. Тэрбээр Энэтхэгт амьдраад жар гаруй жил болжээ. Тиймдээ ч Далай лам өөрийгөө Энэтхэгт зочны хувиар хамгийн удаан амьдарсан хүн, ‘Энэтхэгийн хүү’ хэмээн тодорхойлдог. Түүний төрсөн өдрийг жил бүр  Дарамсала хотод өргөн дэлгэр тэмдэглэдэг. Түүнчлэн Далай ламын төрсөн өдөр бол түвдүүдийн хувьд хамгийн тэмдэглэлт үйл явдлуудын нэг байсаар ирсэн юм.

Гэхдээ энэ жилийн хувьд цар тахлаас шалтгаалан Далай ламын төрсөн өдөр Цуглагхан хийдэд зохион байгуулагдахгүй гэнэ. Харин оронд нь Түвдийн нийгэмлэгийн захиргааны оффис Кашагт цөөхөн хүнтэй зохион байгуулагдаж, сүсэгтэн олны гүл цуглуулан тэмдэглэж байгаа аж.

Цар тахлаас өмнө үед Далай ламын төрсөн өдөр төвөдүүдийн хувьд хамгийн өргөн дэлгэр тэмдэглэдэг баярын өдрүүдийн нэг байв. Тухайлбал, мянга мянган сүсэгтэн олон болон гадаад, дотоодын чухал зочид түүний төрсөн өдрийн арга хэмжээнд оролцож, мэндчилгээ дэвшүүлж, бэлэг илгээдэг байлаа.

Харин энэ удаагийн төрсөн өдрийг хэрхэн тэмдэглэх талаар удирдамжид ‘Мужийн засгийн газрын удирдамжийн дагуу 50-иас олон хүн цуглуулж болохгүй. Хийдүүд хүн цуглуулахын оронд уламжлал ёсоороо мандала зурж, Далай ламын хөрөгт цагаан хадгаар хүндэтгэл үзүүлнэ. Харин сүсэгтэн олон бүгд Жанрайсаг бурхны “Ум мани падмэ хум” зүрхэн тарнийг дор хаяж 1000 удаа унших, эсвэл эрхиэ дор хаяж 10 удаа эргүүлэх хэрэгтэй. Энэ зургаан үет тарни бол энэрэн нигүүлсэхүйн бодьсадва ба түвдийг ивээгч Жанрайсаг бурхантай холбоотой. Харин Дээрхийн гэгээн Далай лам бол Жанрайсаг бурхны хүн дүр мөн. Жил бүр энэ өдрийг өргөн дэлгэр тэмдэглэдэг ч энэ жилийн хувьд цар тахлаас болоод боломжиндоо тааруулан тэмдэглэнэ. Гэхдээ та бүхэн өмнөх жилүүдийнх шиг бялхам сэтгэлээ бүү дундруулаарай’ хэмээн бичжээ.

ShareTweetShare
Previous Post

Эмч нар цалинг хоёр дахин нэмэгдүүлэхгүй бол ажил хаяна

Next Post

Замын-Үүдийн зургаан албан тушаалтныг баривчилав

Next Post
Замын-Үүдийн зургаан албан тушаалтныг баривчилав

Замын-Үүдийн зургаан албан тушаалтныг баривчилав

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан