• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Нийгэм

Замын-Үүдийн 6 албан тушаалтан суллагджээ

2021-07-22
in Нийгэм, Редакцийн сонголт
0
Замын-Үүдийн зургаан албан тушаалтныг баривчилав

Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар  авлига албан тушаалын мафитай тэмцэх ажиллагааг Замын-Үүдээс эхлүүлж байгааг мэдэгдэж байв. Түүний ахалсан ажлын хэсгийнхэн энэ сарын 6-нд Дорноговь аймгийг зорьж баривчилгаа, халаа сэлгээг хийж сүр дуулиан болсон. Ингэхдээ ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар Засгийн газар Замын-Үүдийн мафитай хатуу тэмцэж, цаашид төрийн албанд тогтсон хүнд суртлыг арилгана гэдгээ мэдэгдсэн юм. Авлигын хэрэгт холбогдон шалгуулж буй нэр бүхий зургаан албан тушаалтныг баривчилж, орны хүмүүсийг томилсон эл асуудал үнэхээр авлигатай тэмцэх Засгийн газрын “ажиллагаа” байсан уу эсвэл Хуульзүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар попорсон уу.

Ямартай ч Замын-Үүд сумын Засаг дарга Б.Анхбаяр нарын зургаан албан тушаалтан суллагдаж, зарим нь ажил үүргээ хэвийн үргэлжлүүлж байгаа аж.

Замын-Үүд сумын Засаг дарга Б.Анхбаяр “Авлигатай тэмцэх газраас шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна. Тухайн үед  надаас гадна бусад хүмүүсийг ч бас 48 цаг саатуулсан. Өнөөдөр тэр хүмүүсийг ажлаас нь чөлөөлж, орны нь хүмүүсийг томилсныг та бүхэн мэднэ. Миний хувьд одоогоор ажил үүргээ ердийн үргэлжлүүлж байна.

Ер нь бидний хувьд авлигын хэрэгт холбогдож мафи байгуулж хэн нэгэнд давуу эрх олгосон асуудал огт байхгүй. Тэглээ ч Замын-Үүдийн харьяа байгууллагууд биш. Сумын хил гааль мэргэжлийн хяналтын байгууллага бүгд босоо удирдлагатай.

Миний хувьд сумын Засаг дарга, тэр хүмүүс бол босоо удирдлагатай, төвөөс өгсөн чиг үүргийн дагуу л ажилладаг. Онцгой шаардлагатай ачаа бараа татах үед харьяалах газраас албан бичиг ирдэг. Энэ дагуу би Хилийн мэргэжлийн хяналтын дарга руу яаралтай хил нэвтрүүлэх  цохолт илгээдэг. Түүнээс биш бусдаар үгсэн хуйвалдаж тээврийн хэрэгсэл нэвтрүүлсэн асуудал байхгүй. Миний хувьд шалгуулахад татгалзах зүйлгүй” гэх тайлбарыг  өгсөн юм.

Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг Замын-Үүд сумын Засаг дарга Б.Анхбаяр, Авто тээврийн үндэсний төвийн Замын-Үүд салбарын дарга А.Хатансайхан, Замын-Үүд суман дахь Хилийн 0108 дугаар ангийн захирагч Б.Нямбат, тус ангийн авто замын шалган нэвтрүүлэх заставын дарга Б.Баттүшиг, Замын-Үүдийн Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн хэлтсийн дарга Х.Уранбаяр, Зам тээврийн хөгжлийн төвийн ахлах С.Саруул нарыг баривчилсан юм. Хуулийн байгууллагаас тэднийг 48 цаг саатуулж, Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн.

Энэ талаар Улсын ерөнхий прокурорын газраас “Замын-Үүд сумын Засаг дарга Б.Анхбаяр нарын зургаан албан тушаалтанд холбогдох хэрэг шалгагдаж байна. Авлигатай тэмцэх газраас шалгалтын ажлыг явуулж байна” гэв. Харин Авлигатай тэмцэх газар уг асуудлаар мэдээлэл өгөхөөс татгалзаж буй.

ShareTweetShare
Previous Post

СУДАЛГАА: Вакцин хийлгээд халдвар авсан иргэдийн 6.8% нь АстраЗенека, 1.9% нь Синофарм үйлдвэрийн вакцинд хамрагдсан байжээ

Next Post

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 500 АЙЛД ХОГ АНГИЛАН ЯЛГАХ САВ СУУРИЛУУЛЖ ЭХЭЛЛЭЭ

Next Post
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 500 АЙЛД ХОГ АНГИЛАН ЯЛГАХ САВ СУУРИЛУУЛЖ ЭХЭЛЛЭЭ

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 500 АЙЛД ХОГ АНГИЛАН ЯЛГАХ САВ СУУРИЛУУЛЖ ЭХЭЛЛЭЭ

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан