• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result

Томас Бах: Ирээдүйд итгэх хүчийг бэлэглэлээ, Баярлалаа Токио

2021-08-09
in Нийгэм, Онцлох мэдээ, Спорт
0
Томас Бах: Ирээдүйд итгэх хүчийг бэлэглэлээ, Баярлалаа Токио

“Токио-2020” зуны олимпын XXXII наадам “Ковид-19” цар тахлын улмаас бүтэн 1 жил хойшлогдож, дахин өнжиж ч магадгүй байсан ч Япон улс амжилттай зохион байгууллаа.

Олон улсын олимпын хорооны гишүүн улс орнууд, үндэсний шигшээ багуудаа өндөр зохион байгуулалттай оролцуулж олимпын наадмыг эв нэгдлийн илэрхийлэл, итгэл найдварын бэлгэ тэмдэг гэдгийг батлан харууллаа.

Өнөөдөр 19 цагаас Япон улсын нийслэлд зохион байгуулсан “Токио-2020” зуны олимпын XXXII наадмын хаалтын ёслолыг телевизээр дэлхий нийтэд түгээн дамжуулж харуулснаар тэрбум тэрбум хүн үзэж сонирхлоо.

Энэ удаагийн олимпын наадамд оролцсон 206 улс орны Төрийн далбаа цэнгэлдэх хүрээлэнд орж ирсэн юм. Үүний дараа үндэсний шигшээ багуудын төлөөлөл болсон наадмын сүүлийн өдрүүдэд тэмцээн, уралдаан нь явагдсан тамирчдын төлөөлөл цэнгэлдэхэд баяр хөөртэй орж ирэн байраа эзэллээ.

Уламжлал ёсоор олимпын наадам зохион байгуулагч орон Япон үндэстэний түүх, өв соёл, урлагийн эртний болон орчин үеийн хөгжлийг харуулсан гайхалтай тоглолтуудыг японы алдартай дуучин, бүжигчин, хөгжимчин зэрэг уран бүтээлчид, хамтлагууд толилуулсан юм.

Улмаар олимпын наадмын хамгийн эртний бөгөөд хамгийн хүнд хэцүү спортын төрөл болох марафон гүйлтийн эмэгтэй, эрэгтэй төрөлд олимпын алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн тамирчдад медалийг нь гардуулах ёслол уламжлал ёсоор болсон билээ.

Токио хотын захирагч Койке Юрико Олон улсын олимпын хорооны ерөнхийлөгч Томас Бах-д олимпын тугийг гардуулан өгөхөд Т.Бах олимпын наадмыг зохион байгуулах дараагийн хот болох Парис хотын захирагч, хатагтай Анне Идалгод дамжуулан өгсөн.

Олимпын цэнгэлдэх хүрээлэнд зуны олимпын XXXIII наадмыг хүлээн авагч Франц улсын тугийг мандуулж, төрийн дууллыг эгшиглүүлсэн юм.

Энэ үеэр Парис хотод Эйфелийн цамхаг дээр олимпын түүхэнд хэмжээгээрээ хамгийн томд тооцогдох олимпын тугийг байрлуулав. Парис хотын дээгүүр Франц улсын далбааны өнгийг тэнгэрт дүрсэлсэн бол, Эйфелийн цамхгийн өмнөх талбайд “Токио, баярлалаа” гэсэн баннерыг байрлуулсан байв. Энэ мөчид Токио телевизийн цамхгийг Францын тугийн өнгөөр гэрэлтүүлэв.

Японы угсаа залгамжлах ханхүү Фүмихито Эзэн хаан Нарүхитог төлөөлж “Токио-2020” олимпын хаалтын ёслолын ажиллагаанд оролцсон юм.

Гуравхан жилийн дараа болох “Парис-2024” зуны олимпын XXXIII наадам 2024 оны 7 дугаар сарын 26-наас 8 дугаар сарын 11-нд Францын нийслэл хотноо болно.

“Токио-2020” олимпын их наадамд нийт 93 улсын тамирчид 1-5 медаль хүртжээ. Энэ нь олимпын түүхэн дэх дээд амжилт болсныг Олон улсын олимпын хороо /ОУОХ/-ны ерөнхийлөгч Томас Бах онцлон мэдэгдлээ.

ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах олимпын наадмыг хааж хэлсэн үгэндээ: “Сүүлийн 16 өдрийн турш та бүхэн спортын амжилтаараа алмайрууллаа. Та бүхэн хурднаас хурдан, өндрөөс өндөр, хүчтэйгээс хүчтэй байж чадлаа. Цар тахлын улмаас үүссэн асуудлуудыг даван гарсан нь энэ удаагийн олимпыг улам үнэ цэнтэй болголоо. Та бүхэн үнэ цэнтэй дэлхийг эргүүлэн авчирлаа. Энэ бол итгэл найдвар. Энэхүү гараг дээр оршин буй тэрбум тэрбум хүмүүст итгэл найдвар өглөө. Ирээдүйд итгэх хүчийг бэлэглэлээ.

Энэ бүхэнд Японы ард түмний сэтгэл, бэлтгэл үнэлж барамгүй их байсан юм шүү. Бүх тамирчдынхаа өмнөөс та бүхэнд баярлалаа. Япончууддаа талархал илэрхийлье.

ОУОХ, Японы хамтрагч найзууд маань энэ олимпыг амжилттай зохион байгуулж чадлаа. Та бүхний хамтын ажиллагаа үеийн үед үнэ цэнтэй байх болно. Та бүхэн байхгүй бол энэ олимп болохгүй байсан. Хамгийн их сорилттой нүүр тулгарсан Токиогийн олимпын наадмыг өндөрлүүлж байна. Зуны олимпын  XXXII наадам ийнхүү өндөрлөлөө. Гурван жилийн дараа Францын Парис хотноо эргэн уулзацгаая” гэлээ.

Previous Post

УИХ-ын 18 болон 28 дугаар тойргийн нөхөн сонгуульд МАН оролцохоор болсноо эцэслэн шийдвэрлэжээ

Next Post

АНУ-ын баг 39 алт, 41 мөнгө, 33 хүрэл нийт 113 медальтай Токиогийн олимпод тэргүүллээ

Next Post
АНУ-ын баг 39 алт, 41 мөнгө,  33 хүрэл нийт 113 медальтай Токиогийн олимпод тэргүүллээ

АНУ-ын баг 39 алт, 41 мөнгө, 33 хүрэл нийт 113 медальтай Токиогийн олимпод тэргүүллээ

Discussion about this post

Шинэ мэдээ

2026-01-15
АРХИГҮЙ_ШИНЭ_ЖИЛ #УУСАН_БОЛ_БҮҮ_ЖОЛООД

АРХИГҮЙ_ШИНЭ_ЖИЛ #УУСАН_БОЛ_БҮҮ_ЖОЛООД

2026-01-15
ЗУУН АЙЛЫН НИЙТИЙН БАЙРЫГ ДАХИН ТӨЛӨВЛӨХ ТӨСЛИЙН ҮР ДҮНД ЭХНИЙ АЙЛУУД ОРОН СУУЦАНДАА ОРЖЭЭ

ЗУУН АЙЛЫН НИЙТИЙН БАЙРЫГ ДАХИН ТӨЛӨВЛӨХ ТӨСЛИЙН ҮР ДҮНД ЭХНИЙ АЙЛУУД ОРОН СУУЦАНДАА ОРЖЭЭ

2025-12-14
Эрсдэлийг бууруулахад зарцуулсан нэг ам.доллар гамшгийн дараах хохирлын 15 ам.доллартой тэнцдэгийг санаж, гамшиг ослоос урьдчилан сэргийлэн, бэлэн байдлаа хангаж ажиллахыг Ерөнхий сайд Г.Занданшатар чиглэл болголоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санаачилж, Засгийн газраас хэрэгжүүлсэн “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийн үр дүн, үзэсгэлэн өнөөдөр /2025.12.12/ боллоо.

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар НҮБ-ын Суурин зохицуулагч Яап Ван Хиердэнийг хүлээн авч уулзлаа.

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар НҮБ-ын Суурин зохицуулагч Яап Ван Хиердэнийг хүлээн авч уулзлаа.

2025-12-14
Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх Ажлын хэсгийн хурал өнөөдөр /2025.12.09/ боллоо. Тус хуралд Ерөнхий сайд Г.Занданшатар оролцов.

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх Ажлын хэсгийн хурал өнөөдөр /2025.12.09/ боллоо. Тус хуралд Ерөнхий сайд Г.Занданшатар оролцов.

2025-12-14
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар улсын төсвийн сахилга бат, төрийн сангийн тогтвортой байдлыг хангах зорилгоор холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өглөө.

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар улсын төсвийн сахилга бат, төрийн сангийн тогтвортой байдлыг хангах зорилгоор холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өглөө.

2025-12-14
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР “PHYSICAL ASIA” НЭВТРҮҮЛГИЙН ОРОЛЦОГЧДЫГ ИРЭХ ЖИЛИЙН УЛСЫН НААДАМ ҮЗЭХИЙГ УРИЛАА

ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР “PHYSICAL ASIA” НЭВТРҮҮЛГИЙН ОРОЛЦОГЧДЫГ ИРЭХ ЖИЛИЙН УЛСЫН НААДАМ ҮЗЭХИЙГ УРИЛАА

2025-12-14
Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав

2025-12-14
Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр (2025.12.06) Цаг уур, орчны шинжилгээний газарт ажиллалаа

Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр (2025.12.06) Цаг уур, орчны шинжилгээний газарт ажиллалаа

2025-12-14
Г.ЗАНДАНШАТАР: “ТАНИЛЫН БАРАА”, “ОНЦГОЙ ШУГАМ” ГЭХ АВЛИГА СУУРЬТАЙ, АРЫН ХААЛГАНЫ ҮЙЛДЛЭЭ ТАСЛАН ЗОГСОО

Г.ЗАНДАНШАТАР: “ТАНИЛЫН БАРАА”, “ОНЦГОЙ ШУГАМ” ГЭХ АВЛИГА СУУРЬТАЙ, АРЫН ХААЛГАНЫ ҮЙЛДЛЭЭ ТАСЛАН ЗОГСОО

2025-12-14
Засгийн газрын өнөөдрийн (2025.12.03) ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэлээ.

Засгийн газрын өнөөдрийн (2025.12.03) ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэлээ.

2025-12-14
ШИНЖЛЭХ УХААНЫ САЛБАРЫН ЭРДЭМТЭН СУДЛААЧДААС БҮРДСЭН ОРОН ТООНЫ БУС ЗӨВЛӨЛ БАЙГУУЛЖ, АНХНЫ УУЛЗАЛТАА ХИЙЛЭЭ

ШИНЖЛЭХ УХААНЫ САЛБАРЫН ЭРДЭМТЭН СУДЛААЧДААС БҮРДСЭН ОРОН ТООНЫ БУС ЗӨВЛӨЛ БАЙГУУЛЖ, АНХНЫ УУЛЗАЛТАА ХИЙЛЭЭ

2025-12-14
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭНИЙ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ДЭД САНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ШАЛГУУЛАХ ХҮСЭЛТ ТАВИЛАА

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭНИЙ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ДЭД САНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ШАЛГУУЛАХ ХҮСЭЛТ ТАВИЛАА

2025-12-14
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан