БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлж байгаа билээ.
Энэ ажлын хүрээнд Налайх-Чойрын уулзварыг өргөтгөн шинэчилж, авто замын хөдөлгөөнийг нээжээ.
Налайх-Чойрын уулзвар өргөтгөн шинэчлэгдсэнээр зорчигч тээврийн аюулгүй, тав тухтай зорчих нөхцөл бүрдэж, замын хөдөлгөөний нэвтрүүлэх чадвар нэмэгдэж байна.