• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Бусад

Есдүгээр сард 100 орчим хос гэрлэлтээ батлуулахаар захиалга өгчээ

2021-08-10
in Бусад, Нийгэм
0
Есдүгээр сард 100 орчим хос гэрлэлтээ батлуулахаар захиалга өгчээ

Өнөөдөр намрын дунд сарын шинийн 1-ний өдөр. Монголчуудын хувьд намрын дунд сар хурим, найр хийх нь хамгийн тохиромжтой цагт тооцогддог.

Гэвч хосуудын хайр сэтгэл, гал голомтоо бадраасны гэрч болдог Гэрлэх ёслолын ордон цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор одоогоор ажиллаж эхлээгүй байгаа юм.

Тодруулбал, COVID-19 халдварын тархалт, үүссэн нөхцөл байдлын улмаас Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг наймдугаар сарын 31-нийг дуустал сунгасан бөгөөд тус хугацаанд үйл ажиллагааг нь хязгаарлах 18 чиглэлд хурим, найр багтаж буй.

Тэгвэл ирэх сард буюу Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийн хугацаа дуусахаар Гэрлэх ёслолын ордон хэрхэн ажиллахыг тус ордны Захиргаа хариуцсан менежер Г.Бүжинлхамаас тодрууллаа.

-Танай ордонд хосууд энэ жил хуримаа хийх захиалга хэр өгч байна вэ?

-Цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор одоогоор манай үйл ажиллагаа хязгаарлагдмал байна. Гэхдээ ирэх сард 100 орчим хос гэрлэлтээ батлуулахаар захиалга өгөөд байна.

-Ирэх сард ажиллаж эхэлбэл халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн мөрдүүлэх вэ?

-Хэрэв өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг сунгахгүй бол Гэрлэх ёслолын ордон халдвар хамгааллын дэглэмээ баримтлаад, үйлчилж эхэлнэ. Энэ жилийн хувьд хосууд голомтоо бадраахад хамгийн сайн өдөр буюу намрын дунд сарын шинийн 17-н есдүгээр сарын 22-нд тохиож буй.

Тиймээс ирэх сард гэрлэлтээ батлуулахаар захиалга өгсөн хүмүүсийн ихэнх нь тухайн өдөр таарч байгаа.

Үйлчилгээг нээхдээ орж ирэх хүн бүрийн халууныг тогтмол хэмжих бөгөөд хүн хоорондын зайг баримтлуулна.

Ингэхдээ хоёр талаас нийлээд 30-аас дээш хүн оруулахгүй. Мөн хүүхдэд үйлчлэхгүй байхаар төлөвлөж байгааг хэлье.

-Жилд хэчнээн хос гэрлэлтээ батлуулж, хуримаа хийдэг вэ. Цар тахлын улмаас энэ тоо өөрчлөгдсөн үү?

-Манай ордонд жилд 900-1,000 хос гэрлэлтээ батлуулдаг ч өнгөрсөн жилээс уг тоо буурч эхэлсэн.

Тухайлбал, 2020 онд Гэрлэх ёслолын ордонд 620 орчим хурим болсон нь урьд жилүүдээсээ дунджаар 300-аар буурсан үзүүлэлт.

-Гэрлэх ёслолын ордонд гэрлэлтээ батлуулж, хурим хийхэд хэчнээн төгрөгийн өртөгтэй байдаг вэ?

-Ажлын болон амралтын өдөр, бэлгэт сайн өдрөөс хамаараад 900,000-1,500,000 төгрөгийн үнэтэй байдаг.

ShareTweetShare
Previous Post

Ардчилсан нам ​УИХ-ын нөхөн сонгуульд өрсөлдөхөөр СЕХ-д материалаа өгчээ

Next Post

Нөхөн сонгуульд есөн нам, нэг эвсэл оролцоно

Next Post
Хэнтий аймагт явагдах УИХ-ын нөхөн сонгуулийг 10 дугаар сарын 10-нд товлолоо

Нөхөн сонгуульд есөн нам, нэг эвсэл оролцоно

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан