• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Нийгэм

О.Батбаяр: Улаан бүсэд ажиллаж буй хүмүүсийг өчигдрөөс гурав дахь тунд хамруулж эхэлсэн

2021-08-18
in Нийгэм, Редакцийн сонголт
0
О.Батбаяр: Улаан бүсэд ажиллаж буй хүмүүсийг өчигдрөөс гурав дахь тунд хамруулж эхэлсэн

Эрүүл мэндийн яам, УОК-ын дэргэдэх эрдэмтдийн зөвлөлөөс Covid-19 халдвараас урьдчилан сэргийлэх вакцины гуравдугаар тунг хийж эхлэхтэй холбоотойгоор мэдээлэл хийлээ.

УОК-ын дэргэдэх эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяр ‘Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийн дагуу Монгол Улсад тархаж байгаа халдварын мутацийг илрүүлэх тал дээр ажиллаж байна. Баян-Өлгий, Ховд, Говьсүмбэр, Хэнтий, Завхан аймгуудад хоногт бүртгэгдэх халдварын 35-75 орчим хувь нь мутацид орсон Дельта вирус. Одоогийн байдлаар дотоодод Дельта, Альфа, Гамма хувилбарын тархалт бүртгэгдсэн байгаа ч Дельта хувилбарын тархалт өндөр хувийг эзэлж байна.

Вакцины гуравдугаар тунгийн асуудлыг дэлхий нийтэд судлаж байгаа. Зарим улс орны хувьд нэг үйлдвэрийн вакцин хийх эсэх тал дээр судалгаа хийсэн. Цар тахлын тархалтын эрсдэл нэмэгдэх тусам дархлаажуулалттай бүлэг рүү чиглэж байна. Хэдийгээр вакцины хоёр тундаа хамрагдсан ч халдвар авсан хүн олон бий. Хүн бүрийн дархлааны тогтолцоо өөр учраас вакцин хийлгэсэн хүмүүс халдвараар өвдсөн ч хүндрэх магадлал бага.

Эрүүл мэндийн яамнаас эхний ээлжинд улаан бүс буюу халдварын хариу арга хэмжээний багт ажиллаж байгаа эрүүл мэндийн ажилтнууд, онцгой байдал болон цагдаагийг алба хаагчдыг сайн дурын үндсэн дээр гуравдугаар тунд хамруулж эхэлсэн. Аль ч үйлдвэрлэгч компаниас албан ёсоор вакцины хэчнээн тунд хамрагдах нь зөв гэсэн мэдэгдэл гаргаагүй. Тушаалд зааснаас бусад салбарын хүмүүс одоогоор гурав дахь тунд хамрагдах боломжгүй. Монгол Улсад мутацилагдсан хувилбарыг илрүүлэх шинжилгээг тогтмол хийж байна. Улаанбаатар хотын халдвараар өвдсөн иргэдийн 30 орчим хувь нь мутацид орсон халдвараар өвдсөн. Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын судалгааны байгууллага дархлаажуулалтын хувьд сул байгаа орнууд гурав дахь тунг хийж эхлэх нь зүйтэйг мэдэгдсэн. Гэхдээ албан ёсоор хүлээн зөвшөөрсөн зүйл дэлхий нийтэд байхгүй. Хариу арга хэмжээний багт ажиллаж байгаа ажилчдыг өчигдрөөс гуравдугаар тунд хамруулж эхэлсэн. Нэг хоногт 400 гаруй хүн сайн дурын үндсэн дээр гуравдугаар тунг хийлгээд байна’ гэлээ.

ShareTweetShare
Previous Post

С.Эрдэнэ: ‘Шонхор тауер’ бол давхартаа 365-380 орчим метр.кв буюу жижигхээн талбайтай барилга

Next Post

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д айлчилна

Next Post
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д айлчилна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д айлчилна

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан