• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Нийгэм

‘Training of Trainer 2021’ сургагч багш бэлтгэх сургалт эхэллээ

2021-08-23
in Нийгэм, Редакцийн сонголт
0
‘Training of Trainer 2021’ сургагч багш бэлтгэх сургалт эхэллээ

‘Нийгмийн Ардчилал’ Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Н.Учралын санаачилгаар ‘Нийгмийн Ардчилал’ залуучуудын академиас зохион байгуулж буй ‘Training of Trainer 2021’ сургагч багш бэлтгэх сургалт өнөөдрөөс эхэлж байна. Тус сургалт нь орон нутагтаа сургалт бие даан зохион байгуулах боломжтой сургагч багш бэлтгэх зорилготой. Цаашлаад НАМЗХ-ын салбар зөвлөлийн гишүүд дэмжигчдээ чадавхжуулах явдал юм. 21 аймаг 9 дүүргээс шалгарсан нийт 30 залуус бүтэн нэг жилийн турш ‘Training of Trainer’ сургалтад хамрагдах юм. Энэ удаагийн сургалт 8 сарын 23-наас 8 сарын 28-ны өдрүүдэд болно.

Сургалтын хөтөлбөрийн хүрээнд залуус ‘Сургагч гэж хэн бэ’, ‘Илтгэгчийн суурь ур чадварууд’ , ‘Нийгмийн ардчиллын үнэт зүйл’, ‘Сургагчийн ур чадвар’, “Нийгмийн баримжаат эдийн засаг”, ‘Ерөнхийлөгчийн сонгууль ба олон нийтийн зан төлөв’ зэрэг хувь хүний хөгжил, сургагч багшийн мэдлэг авах олон сонирхолтой хичээлд хамрагдана.Мөн сургалтыг сургалт, судалгааны Стратеги академи дэмжин, хамтран ажиллаж зохион байгуулж байна.

Сургалтын нээлтэд НАМЗХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Оргил, дэд ерөнхийлөгч, МАН-ын Намын байгуулалтын газрын дарга Б.Пүрэвдагва, дэд ерөнхийлөгч, Стратеги академийн захирал Х.Сайхансанаа, дэд ерөнхийлөгч, УУХҮ-ийн дэд сайд О.Батнайрамдал, УЗ-ийн гишүүн Б.Нандин-Эрдэнэ, Нарийн бичгийн дарга Б.Галсан нар оролцлоо.

Нээлтийн үеэр, Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Оргил ‘Сургалтын гол зорилго нь 21 аймаг, 9 дүүргээс ирж буй залуус анхан шатандаа сурсан мэдсэн зүйлээ залуучуудад тайлагнах, мэдлэг, мэдээллүүдээ бусадтай хуваалцах явдал юм. Түүнчлэн энэ сургалтанд залуус нэгдэн оролцсоноор хувь хүний хөгжил зэрэг олон зүйлийг суралцан цаашид олон олон залуусыг чадавхжуулах ур чадвартай болно’ гэдгийг хэлж байлаа. Мөн Дэд ерөнхийлөгч Б.Пүрэвдагва ‘Уг сургалт шинийг сурсан шинэ үүд хаалга, боломжийг нээсэн, цаашлаад шинэ ур чадварыг олох боломжтой, хаана байгаагаас үл хамааран хамтдаа хөгжих боломжийг бидэнд олгоно” гэлээ. Сургалтад ‘Нийгмийн Ардчилал’ залуучуудын академийн захирал, хувь хүний хөгжил, бизнес менежментийн сургагч Б.Золбадрал, Удирдлагын академийн захирал Д.Сүрэнчимэг Хувийн ур чадварын гуру ‘Дел Карнеги’ сургалтын төвийн сургагч багш Э.Чинзориг, ‘POSITIVE MIND’ буюу ‘Эерэг сэтгэлгээний давлагаа’ төслийн удирдагч Н.Энхбаатар, ‘Mongolian leadership institution’ гүйцэтгэх захирал Б.Ганпүрэв, Стратеги академийн сургагч багш Г.Чулуун-Үрэл, А.Хишигтөгс, О.Оюундалай, П.Түмэнцэцэг гэсэн шилдэг сургагч багшийн төлөөллүүд өөрийн мэдлэг чадвараа хуваалцах юм. Цар тахалтай холбоотойгоор сургалтад хамрагдах хүмүүс бүгд түргэвчилсэн тест өгч сөрөг хариутай бол сургалтад хамрагдаж байна. Бүтэн долоо хоногийн турш суралцсан төгсөгчид шалгалт өгөн, сертификатаа гардан авах юм.

ShareTweetShare
Previous Post

Монгол эрдэмтэд коронавирусийн халдвар илрүүлэх PCR оношлуур бүтээжээ

Next Post

Л.Оюун-Эрдэнэ: Богдхан төмөр зам хот, хөдөөгийн зохист тэнцвэрийг шийдвэрлэх үндсэн шийдэл болно

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан