Маргаашаас зорчигчийн галт тэрэг явж эхлэх эсэхийг Улаанбаатар төмөр зам ХНН-ийн албаны эх сурвалжаас тодрууллаа.
Тэрбээр “Энэ асуудал хараахан шийдэгдээгүй байгаа. УБТЗ ХНН-ийн хувьд бэлтгэлээ хангаад УОК-д зорчигч тээврийн хүсэлтээ явуулсан. Одоогоор ямар нэгэн албан ёсны хариу ирээгүй байна. УОК-ын зөвшөөрлөөр л явна” хэмээв.