Өнөөдөр манай улсад хөдөлмөрийн зах зээлийн хомсдол үүсчихсэн.
Нэг талдаа ажилгүй 100 мянган хүн байхад үүний 30-40% нь их, дээд сургууль төгссөн байгаа. Нөгөө талдаа тэгсэн хэрнээ 22 мянган ажлын байр байх жишээтэй” хэмээн их, дээд сургуулиудын босго онооны талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл өгөх үеэр онцолж хэлэв.
Тэрбээр “Яагаад өнөөдөр их, дээд сургууль төгссөн хүмүүс шууд ажлын байран дээр гарч чадахгүй байна вэ гэдэг асуулт дээр дүгнэлт гарсан.
Тодруулбал, их, дээд сургууль төгсөж байгаа хүмүүс ажил олгогч нарын хүсэж байгаа ур чадварыг эзэмшиж чадахгүй байна. Иймд энэ хүсэж байгаа ур чадварыг дөрвөн жилийн хугацаанд эзэмшүүлэх шаардлагатай гэж харсан.
Түүнчлэн энэ жилийн ЭЕШ-тай холбоотой нэг онцлог бол босго оноо, ур чадварын оноо гэх хоёр оноог бий болгосон.
Өмнө нь яамнаас төрийн өмчийн их, дээд сургуулиудын босго оноог 480 гэж тогтоохоор хувийн сургуулиуд буулгадаг байсан. Үүнээс болж 7,200 хүүхэд өөрийнхөө ЭЕШ-ыг баталж чадаагүй. Босго оноо нь дутуу орчихсон учраас ирээдүйд дипломоо авахгүй байх зэрэг бодит эрсдэл үүсэж байна.
Иймд энэ жилээс босго оноог хувийн их дээд сургуулиуд засахыг хуулиар хатуу хориглож байгаа юм. Ийм алдаа дутагдал гаргасан их дээд сургуулиудын захиралтай хатуу хариуцлага тооцно. Үндэсний босго оноог хоёроос багагүй хичээлээр тооцно” хэмээв.
Энэ онд Их, дээд сургуульд элсэх босго оноо нь 480 байгаа юм.