• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result

Сургууль, цэцэрлэгүүдэд хариу арга хэмжээний баг ажиллаж байна

2021-09-06
in Боловсрол, Дэд онцлох
0
Сургууль, цэцэрлэгүүдэд хариу арга хэмжээний баг ажиллаж байна

Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан өнөөдөр /2021.9.6/ Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчид ээлжит хуралдаанаараа нийслэлийн Боловсролын газрын танилцуулга мэдээллийг сонслоо. Covid-19 цар тахлын улмаас энэ жил ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг танхим болон зайны сургалтад хамруулахаар Боловсрол, шинжлэх ухааны яамнаас шийдвэрлэсэн. Энэ хүрээнд нийслэлийн Боловсролын газраас холбогдох арга хэмжээг авч, бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгааг тус газрын дарга Ж.Гантулга танилцууллаа.

2021-2022 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд ерөнхий боловсролын 280 сургууль, 687 цэцэрлэг үйл ажиллагаа явуулна. Цэцэрлэгүүд 4-5 настай хүүхдийг танхимын сургалтад хамруулж буй бол 19 сургууль 100 хувь танхимаар, 260 сургууль танхим болон зайн сургалтаар хичээллэж байна.

Танхимаар хичээллэж буй дээрх 19 сургууль нь төрийн бус өмчийнх бөгөөд нэг ангид сууж хичээллэх хүүхдийн тоо нь 20-иос цөөн байгаа юм. Харин танхим болон зайн сургалтыг хослуулан 5:9 зарчмаар хичээллэж буй сургуулиуд танхимын сургалтад нэг удаад 20-25 хүүхэд хамруулж буй. Ингэснээр сурагчид халдвар хамгааллын дэглэмийг мөрдөх боломж бүрдэнэ гэж холбогдох байгууллагаас үзжээ. Түүнчлэн Нийслэлийн Боловсролын газраас сургууль, цэцэрлэгт ажиллаж буй багш, ажилтнуудыг дархлаажуулалтад бүрэн хамруулсан бөгөөд энэ сарын 1-ний өдрөөс вакцины нэмэлт тунд хамруулж эхэлжээ. Мөн энэ хүрээнд сургууль, цэцэрлэг бүрд цар тахлаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах гурван хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллуулж буй аж. Тус багийнхан холбогдох бүх сургалтад хамруулсан байна. Тэгвэл 12-17 настнууд дархлаажуулалтын эхний тунд 86.4-87.8 хувь, хоёр дахь тунд 69.5-72.3 хувьтай хамрагдаад байгаа аж.

Бүтээн байгуулалтын тухайд, нийслэл хотод энэ онд улс, нийслэл, дүүргийн төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр 57 цэцэрлэг, 32 сургууль, есөн  бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, хоёр спорт заал, насан туршийн боловсролын нэг төв, дотуур байрны нэг барилга, нийтдээ 102 барилга ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй. Мөн 69 сургууль, цэцэрлэгт урсгал болон их засвар хийхээр төлөвлөсөн байдаг. Тэгвэл 2021 он гарснаас хойш Улаанбаатар хотод нийт найман сургууль, бага сургууль, цэцэрлэгийн 2 цогцолбор, 16 цэцэрлэг, нэг дотуур байрыг ашиглалтад оруулжээ. Мөн 20 сургууль, цэцэрлэгийн засвар 81 хувьтай үргэлжилж байгаа аж. Цар тахлын улмаас хилээр нэвтрүүлэх ачаа, барааны таталт удааширсан, барилгын материалын үнэ огцом өссөн, олдоц муу зэргээс үүдэн бүтээн байгуулалт, засварын ажил удааширч, тендер шалгаруулалтууд удаа дараа амжилтгүй болж байгааг Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга хэллээ. Мөн тэрбээр хичээлийн хоцрогдлыг арилгах хүрээнд Боловсрол шинжлэх ухааны сайдын баталсан “Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах цогц төлөвлөгөө”-г бүх сургуульд хэрэгжүүлж, багш нарыг тухайн чиглэлээр сургалтад хамруулсныг онцлон хэллээ.

Танилцуулга, мэдээлэлтэй холбогдуулан Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Боловсролын салбар онцлог ихтэй, чухал үүрэгтэй салбар. Тиймээс хүүхдүүдийн орчныг сайжруулж, хичээлийн хоцрогдлыг арилгах чиглэлээр Нийслэлийн ЗДТГ, холбогдох бүх байгууллага дэмжиж ажиллах шаардлагатай байна. Нийслэлийн Боловсролын газраас засвар, бүтээн байгуулалтын ажил удааширч байгааг хэлж байна. Уг асуудлыг шийдвэрлэхэд дэмжиж, хамтран ажиллах хэрэгтэй. Мөн цаг үеийн нөхцөл, байдлын мэдээ, мэдээллийг тухай бүрд иргэдэд нээлттэй өгч байх хэрэгтэй. Цар тахлын үед бүх хүн нэгдсэн бодит мэдээлэлтэй байж хариу арга хэмжээ авч, урьдчилан сэргийлж чадна. Тиймээс Тэргүүлэгчид, төлөөлөгчид энэ асуудалд анхаарч ажиллаарай” гэсэн юм. Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар үргэлжлүүлэн “Улаанбаатар хотын ногоон орон сууц” төслийн тухай болон “Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээврийн төсөл”-ийг дэмжих,  Нийслэлийн өмчид барилга, байгууламж бүртгэн авах, өмчийн бүртгэлээс барилга хасах, Тогтоолд өөрчлөлт оруулах зэрэг 13 асуудал хэлэлцэнэ.

Previous Post

Багш нараас Covid-19 илэрч, цахимд шилжжээ

Next Post

Нөхөн сонгуульд нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг СЕХ-д хүргүүллээ

Next Post
Нөхөн сонгуульд нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг СЕХ-д хүргүүллээ

Нөхөн сонгуульд нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг СЕХ-д хүргүүллээ

Discussion about this post

Шинэ мэдээ

Interface de Betify Casino adaptée aux préférences des joueurs

2026-03-04

How to Find and Use Bizzo Casino No Deposit Bonus Codes Before Signing Up

2026-03-04

Popular Slot Machines at Bizzo Casino Spinomenal Slotmill and Play N Go Titles

2026-03-04

Conseils pour choisir sa machine à sous sur Betify

2026-03-04

Customer Support for Australian Players at Rocketplay Casino

2026-03-04

Fairgo Casino Login Security Tips for Account Protection

2026-03-04

2026-01-15
АРХИГҮЙ_ШИНЭ_ЖИЛ #УУСАН_БОЛ_БҮҮ_ЖОЛООД

АРХИГҮЙ_ШИНЭ_ЖИЛ #УУСАН_БОЛ_БҮҮ_ЖОЛООД

2026-01-15
ЗУУН АЙЛЫН НИЙТИЙН БАЙРЫГ ДАХИН ТӨЛӨВЛӨХ ТӨСЛИЙН ҮР ДҮНД ЭХНИЙ АЙЛУУД ОРОН СУУЦАНДАА ОРЖЭЭ

ЗУУН АЙЛЫН НИЙТИЙН БАЙРЫГ ДАХИН ТӨЛӨВЛӨХ ТӨСЛИЙН ҮР ДҮНД ЭХНИЙ АЙЛУУД ОРОН СУУЦАНДАА ОРЖЭЭ

2025-12-14
Эрсдэлийг бууруулахад зарцуулсан нэг ам.доллар гамшгийн дараах хохирлын 15 ам.доллартой тэнцдэгийг санаж, гамшиг ослоос урьдчилан сэргийлэн, бэлэн байдлаа хангаж ажиллахыг Ерөнхий сайд Г.Занданшатар чиглэл болголоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санаачилж, Засгийн газраас хэрэгжүүлсэн “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийн үр дүн, үзэсгэлэн өнөөдөр /2025.12.12/ боллоо.

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар НҮБ-ын Суурин зохицуулагч Яап Ван Хиердэнийг хүлээн авч уулзлаа.

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар НҮБ-ын Суурин зохицуулагч Яап Ван Хиердэнийг хүлээн авч уулзлаа.

2025-12-14
Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх Ажлын хэсгийн хурал өнөөдөр /2025.12.09/ боллоо. Тус хуралд Ерөнхий сайд Г.Занданшатар оролцов.

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх Ажлын хэсгийн хурал өнөөдөр /2025.12.09/ боллоо. Тус хуралд Ерөнхий сайд Г.Занданшатар оролцов.

2025-12-14
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар улсын төсвийн сахилга бат, төрийн сангийн тогтвортой байдлыг хангах зорилгоор холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өглөө.

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар улсын төсвийн сахилга бат, төрийн сангийн тогтвортой байдлыг хангах зорилгоор холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өглөө.

2025-12-14
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР “PHYSICAL ASIA” НЭВТРҮҮЛГИЙН ОРОЛЦОГЧДЫГ ИРЭХ ЖИЛИЙН УЛСЫН НААДАМ ҮЗЭХИЙГ УРИЛАА

ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР “PHYSICAL ASIA” НЭВТРҮҮЛГИЙН ОРОЛЦОГЧДЫГ ИРЭХ ЖИЛИЙН УЛСЫН НААДАМ ҮЗЭХИЙГ УРИЛАА

2025-12-14
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан