• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Нийгэм

УОК: Үзэгчид III тун хийлгэсэн байх, эсвэл 20 мянгаар шинжилгээ өгнө

2021-11-01
in Нийгэм, Онцлох мэдээ
0
‘Улбар шар’ зэрэглэлийг дөрөвдүгээр сарын 5 хүртэл сунгана

Хязгаарлалт тогтоогоод байсан урлаг, соёлын үйл ажиллагааг өнөөдрөөс хэвийн явуулж эхлэх талаар Улсын онцгой комиссоос мэдээлэл хийж байна.


Засгийн газар, Улсын онцгой комиссоос цар тахлын нөхцөл байдалд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар болон цаашид ямар арга хэмжээ авах талаар мэдээлэл өгөх гэж байна. Өнөөдрийн хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Эрүүл мэндийн сайд, Сангийн сайд зэрэг төлөөллүүд оролцов.

УОК-ЫН ДАРГА, ШАДАР САЙД С.АМАРСАЙХАН:

-Аль болох хөл хорио тогтоохгүйгээр цаашид хэвийн амьдралдаа шилжих талаар ярилцсан. Хоёрдугаар сарын 23-наас Covid-19-ийн эсрэг дархлаажуулалтын тунд иргэдийг хамруулж эхэлсэн. Одоогийн байдлаар гуравдугаар тунгийн хамрагдалтыг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Иргэд нэмэлт тунд идэвх муутай хандвал цаашид халдварын тархалт нэмэгдэх эрсдэлтэй байна.

ХАТУУ ХӨЛ ХОРИОГ ДАХИН ТОГТООЖ ЭДИЙН ЗАСГАА УНАГАХГҮЙ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ:

-Монгол Улс цар тахлаас хамааралтай нийт зургаан удаагийн хатуу хөл хорио тогтоосон. Улсын эдийн засагт хүндрэл учирч, түүхэндээ 9.2 хувийн агшилттай байсан. Зөвхөн Монголын хувьд ч биш дэлхий нийтэд эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн. Харин өнөөдрөөс зарим аж ахуй нэгжийн үйл ажиллагааг заал дүүргэлт 50 хувь байхаар зохицуулалт хийж нээж байна. Энэ шийдвэрийг гаргах болсон гол шалтгаан нь вакцин. Иргэд дархлаажуулалтад идэвхтэй хамрагдсан учраас цаашид хөл хорио тогтоохгүйгээр хэвийн амьдарна. Саяхан Covid-19-ийн вакцинжуулалт дөнгөж эхэлж байсан бол өнөөдөр вакцины хангалттай нөөц байна. Дэлхийн олон улс оронд вакцин хийж эхлээгүй байгаа. Харин Монголд вакцинжуулалт эхэлснээс хойш нэг ч хатуу хөл хорио тогтоогоогүй. Тиймээс нэмэлт тундаа идэвхтэй хамрагдахыг хүсч байна.

Цар тахал нийгмийн амьдралын хэв маягийг бүхэлд нь өөрчилсөн. Хэдийгээр үзвэр үйлчилгээг үзэх боломжтой ч иргэд заавал нэмэлт тунд хамрагдсан гэрчилгээгээ үзүүлж зааланд орох боломжтой. Эсвэл 20 мянган төгрөгөөр түргэвчилсэн шинжилгээ өгч байж үзвэр, үйлчилгээ үзэх боломжтой. Соёл, урлагийн салбар, спортын үйл ажиллагаа зохион байгуулахад хамтран ажиллаж, нэмэлт тунг идэвхтэй хийлгэхийг иргэдээс шаардахыг хүсч байна. Хувийн хэвшлийн салбарыг Засгийн газраас илүүтэй дэмжихийг зорьж байгаа. Улбар шар түвшинд байгаа ч дараа дараагийн салбаруудыг нээхээр төлөвлөж байгаа. Хэрэв зорилтот бүлгийн 50 хувь нэмэлт тунд хамрагдвал “шар” түвшинд тун удахгүй шилжих болно.

Улсын онцгой комиссын ээлжит хуралдаанаар өнөөдөр /2021.11.1/ Ерөнхий сайд болон Эрүүл мэндийн сайд, сангийн сайд сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

-Хятад улс дахь цар тахлын нөхцөл байдал хүнд байна. Үүнээс болж импортын бүтээгдэхүүний нөөц хомсдох, экспорт тасалдах зэрэг асуудал үүсч байна. Эрээн хот ч өнөөдөр хүнсний хомсдолд ороод байгаа. Нөхцөл байдлыг зөвхөн Монголоор төсөөлөхөөс илүүтэй дэлхий нийтийн хэмжээнд харах хэрэгтэй. Эрсдэлээс хамгаалах хамгийн гол арга бол дархлаажуулалт.

Харин эм, тарианы хомсдлыг яаралтай шийдвэрлэхээр ажиллаж байна. Дараагийн асуудал бол хил, гаальтай холбоотойгоор тээвэрлэлт хийхгүй байгаа хүнсний бүтээгдэхүүнийг яаралтай татан авахаар ярилцаж байгаа. Инфляцын тухайд Төв банк, Засгийн газартай хамтран анхаарч ажиллаж байна. Тухайлбал, махны хомсдол үүсэхээс урьдчилан сэргийлж өрсөлдөөнийг нэмэх зохицуулалт хийж байгаа. Мөн эрчим хүч, бензиний үнэ ч өсөх төлөвтэй байна. Хатуу үнэ барих тусам хомсдол үүсэх эрсдэлтэй байдаг. Тиймээс өрсөлдөөнийг нэмэгдүүлэхэд голлон анхаарна.

ХЯТАДЫН ХИЛТЭЙ ХОЛБООТОЙ СААТСАН НӨХЦӨЛ БАЙДЛЫГ ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭХЭЭР АЖЛЫН ХЭСЭГ ГАРГАСАН

Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн мэдээлснээр нүүрсний экспортыг өөрөөр яаж хийж болох талаар ч судалж байна. Замын-Үүд, Эрээнээс хамааралтай, эмзэг байгааг ойлгож, шийдвэрлэх зайлшгүй ёстой. Тээврийн гацалт үүссэн үеийн энэ нөхцөл байдал Монгол Улс дотооддоо үйлдвэрлэх, хараат бус ёстойг баталж байна. Мөн үнийн чөлөөлөлтийг хийх шаардлага үүссэн. Сүүлийн 30 жилд эрчим хүчний салбарт үнийн чөлөөлөлт үүсээгүй учир алдагдалтай ажиллаж байна. Улаанбаатар төмөр зам хувьцаат компани ч алдагдалтай ажиллаж байгааг анхаарах ёстой. Арваннэгдүгээр 25, 26-ны өдөр Засгийн газрын 300 дахь хоног уламжлалт байдлаар болно гэсэн юм.

ShareTweetShare
Previous Post

Хүрэмт саримс таван тонныг хураан авчээ

Next Post

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдэд 2022 оны нэгдсэн төсвийн аудитын дүгнэлтийг танилцуулав

Next Post
УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдэд 2022 оны нэгдсэн төсвийн аудитын дүгнэлтийг танилцуулав

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдэд 2022 оны нэгдсэн төсвийн аудитын дүгнэлтийг танилцуулав

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан