• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Дэд онцлох

Хил хаагдсанаас өвлийн шинэ дугуй ховорджээ

2021-11-17
in Дэд онцлох, Нийгэм, Орон нутаг
0
Хил хаагдсанаас өвлийн шинэ дугуй ховорджээ

адаа налгар өдрүүд үргэлжилж байгаа ч өвлийн эхэн сар дундаа орсон гэдгийг хэн хүнгүй санаж өвөлжилтийн бэлтгэлээ хангах хэрэгтэй. Жолооч нар ч цас орж,  хальтиргаа гулгаа эхлэхээс өмнө автомашиныхаа бэлэн байдлыг хангах шаардлагатай. Уг нь өдийд жолооч нар өвлийн дугуйгаа солиод бэлдчихсэн, зам ч гялайсан байдаг үе. Иймд өвлийн дугуйны үнэ, эрэлт ямар байгаа талаар “Өгөөмөр” захаас сурвалжиллаа.


Дугуйны үнэ тэнгэрт “хадаж”  худалдаачид хүний “мөрөөдөл” болжээ. Үүдээр нь ороход “ямар дугуй сонирхож байна” гэж ам асууна.  Дугуй сонирхсон хүндээ аль болох зарахыг хичээнэ. Гэхдээ  өрсөн дугуйнуудаа “манасан” наймаачид  хоорондоо хөзөр тоглож, утсаа шагайсан шиг суух нь нийтлэг. Хөл гишгэх зайгүй хүн машин хоорондоо хөлхөлдөж байдаг тус зах ийм сэлүүхэн байгаа нь “Нарантуул” зах амарч байгаатай холбоотой. Бас жолооч нар өвөлдөө бэлдээгүй, дугуйны үнэ өссөн гэх мэт нь худалдан авалт буурах шалтгааны нэг болжээ.

Худалдаачдын хувьд нэг дугуй ч болтугай зарах гэж хичээж байхад дугуйны үнэ сонирхсон жолооч нар үнэтэйг нь гайхаж хямдыг эрэлхийлж дэмий л нааш цааш хөлхөлдөнө. Үнэ ханшийн тухайд, “Приус-20” загварын автомашины дөрвөн дугуй авахад хээнээсээ шалтгаалаад 300-400 мянган төгрөг аж. Дугуйны ширхэгийн үнэ өмнө нь 40-70 мянган төгрөг байсан бол одоо 60-100 мянга болж нэмэгджээ. Мөн  Приус-30 загварын машины дөрвөн дугуй 600 мянган төгрөг бол “Приус-40” загварын автомашины 2015.65.16 хэмжээтэй дугуй ширхэг нь 120 мянган төгрөг болжээ. Өмнө нь 50 хувиар хямд зардаг байв. Иргэдийн хувьд аль болох он залуутай, боломжийн үнэтэй, чанартай Япон, Солонгос дугуй эрэлхийлнэ. Харин худалдаачид үнээ буулгахгүй байх сонирхолтой.  Ашигаа бодож дугуйгаа зарахыг хичээх нь аль альдаа гаслантай. Дугуйгаа солихоор үнэ ханш сонирхож буй “Приус-30” машины жолооч худалдагчаас дугуйны нэг ширхэгийн үнэ асуувал 100 мянган төгрөг гэлээ. Жолооч “Пээ ямар аймар үнэтэй байна аа” гэж уулга алдсаар эргэлээ. Худалдагч араас нь “Хэдэн төгрөгт дугуй авахаар сонирхож байгаа юм, боломжийн үнээр тохирч болно. Бүх лангуу адилхан үнэтэй байгаа, хямдыг хайгаад олохгүй” гэж ятгав. Жолооч контейнер хооронд хэсэг холхисны дараа удалгүй өнөөх худалдагчаас нэг ширхэг дугуйг 75 мянган төгрөгөөр тохирч дөрвөн дугуй  300 мянган төгрөгөөр авахаар болов. Зарим худалдаачид үнээ буулгахгүй гэж гэдийнэ. Угаасаа үнэ нь нэмэгдсэн дугуйг хямдрууллаа гээд ашиггүй алдагдалтай гэж үзэх аж.

ShareTweetShare
Previous Post

‘НҮБ-ын Ази-Номхон далайн орнуудын ХАА-н статистикчдын хурал’ Монголд болно

Next Post

Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан болно

Next Post
Бага хурал: Л.Оюун-Эрдэнийг 100 хувийн саналаар дэмжив

Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан болно

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан