• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Нийгэм

Замын-Үүдээр 3 хоногийн дараа автомашины чингэлэг ачаа авч эхэлнэ

2021-11-29
in Нийгэм, Онцлох мэдээ
0
УОК: Хатуу хөл хорионы үеэр хүнс үйлдвэрлэл, худалдааг хориглохгүй

ОХУ, Монгол Улсын Засгийн газар хооронд хийсэн уулзалтаар хөндөгдсөн асуудлаар Монгол Улсын Шадар Сайд С.Амарсайхан тайлбар өгч байна.


Тэрбээр “ОХУ, Монгол Улс Засгийн газар хоорондын комиссын хуралдаан жил бүр болдог. Уг хуралдаанаар хоёр улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагаа, иж бүрэн стратегийн түншлэлийн хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээ төсөл хөтөлбөрүүд, мөн худалдаа эдийн засгийг өргөжүүлэх, эдийн засаг соёл, боловсрол шинжлэх ухааны хамтын ажиллагааг өргөжүүлэх үүднээс хамтын ажиллагааны комиссын хуралдааныг энэ оны гуравдугаар сарын 12-ны өдөр цахимаар хийсэн. Энэ удаагийн хуралдаанаар  айлчлал, хурлын бэлтгэл ажил, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ОХУ-д ирэх сард хийх айлчлалын бэлтгэлийг хангах, хоёр улсын Засгийн газар хоорондын комиссын хэрэгжүүлэх арга хэмжээ, ирээдүйн зорилтыг тодорхойлох, эдийн засгийн төсөл хөтөлбөрийг ярилцсан.

Тухайн үед ОХУ-ын Засгийн газрын орлогч, миний бие мөн хурлын үйл ажиллагааны мэдээллийг өгч байсан. Хэд хэдэн асуудал яригдсан.

  • Эрчим хүчний асуудал яригдаж, гуравдугаар цахилгаан станцын өргөтгөлийг хамтдаа хийх, ТЭЗҮ хийгдээд дуусч байна. Өргөтгөх ажил ирэх жил эхэлнэ.
  • Төмөр замыг салбарыг шинэчлэх хүрээнд төмөо замын тарифыг шинэчлэх хүрээнд хоёр тал тохиролцсоны үндсэн дээр 2025 он хүртэл үе шаттайгаар нэмэгдүүлэх шинэчлэлийг хийх,
  • Газрын тосны бүтээгдэхүүн ялангуяа газрын тосны бүтээгдэхүүний хангалт нийлүүлэлт, шинэ нисэх онгоцны буудлын агаарын тээврийн шатахууныг нийлүүлэх тухай,
  • Мөн байгаль орчин экологийн салбарт хамтарч ажиллах, хөдөө аж  ахуйн салбарт ажиллах, Евро-Азийн холбоонд хэрхэн цааш нь оролцоогоо хангаж явах боломжтой эсэх талаар,
  • Хийн хоолойн төсөл хөтөлбөрийг үргэлжлүүлэх асуудлыг хэлэлцсэн.

Сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Эгийн голын усан цахилгаан станцын асуудлын талаар тодруулахгүй юу?

-Монгол Улс хөрш орнуудтайгаа эдийн засгийн харилцан өгөөжтэй хамтарч ажиллах бодлогыг барьж ирсэн. Энэ хүрээнд Эгийн голын УЦС, эрчим хүчний бусад цогцолборыг өргөтгөх талаар олон талаас нь ярилцсан. Эгийн голын УЦС-ын асуудлаар иргэд мэдээлэлтэй байгаа байх. Хэрэгжүүлэх тал дээр хоёр тал байр сууриа харилцан адилгүй илэрхийлж ирсэн. Манай талаас дунд болон их оврын цахилгаан станцыг барьж байгуулах, байгаль орчин, экологийн тэнцвэртэй бйалгах, эдийн засгийн үр өгөөжийг бодолцож хамтарч хэрэгжүүлэх санал тавьж буй. Хил орчмын гол горхины урсацийг хадгалах, экологийн тэнцвэртэй байдлыг хадгалах уур амьсгалын өөрчлөлтөөс сэргийлэх асуудал хаа сайгүй яригддаг. Тэр хүрээнд ОХУ-ын зүгээс Эгийн голын УЦС-ыг барьсан тохиолдолд байгаль орчинп тодорхой сөрөг нөлөө үзүүлж болзошгүй учраас энэ төсөлд оролцоно гэдгээ хэлэх боллмжгүй гэдэг байр суурийг илэрхийлж буй. Тиймээс хоёр тал цаашдаа байгаль орчинд сөргөөр нөлөөлөхгүйгээр хамтарч судалъя гэдэг байр суурь илэрхийлж байгаа. Нэг нь сөрөг байр суурьтай байгаа зүйл байхгүй. Гэсэн хэдий ч бид Эрдэнбүрэнгийн УЦС, Гуравдугаар цахилгаан станцын өргөтгөлийг үргэлжлүүлж буй. Айхтар ноцтой үл ойлголцох зүйл байхгүйг хэлье.

Эгийн голын УЦС сэдвийн хүрээнд ОХУ, манай улс ч тэр ялгаагүй хаа хаанаа эцэслэн байгаль орчны сөрөг эерэг үр дагаврын талаар нэгдсэн судалгаа тооцооны үр дүнг гаргах ёстой гэж үзэж байна. Франц улсын зарим компаниуд судалгааг хийгээд эхэлсэн.

-Хил хаасан талаар мэдээлэл өгөхгүй юу. Одоо ямар байдалтай байна вэ?

-Хил нээх асуудлыг хойшлуулсан, эсвэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр яваад байгаа шиг бүх тээвэрлэлт хаагдсан гэдэг нь албан бус мэдээлэл. Ийм эцсийн шийдвэр Монгол Улсын талаас, Хятадын талаас ч гараагүй. Хэрвээ тийм шийдвэр гарсан бол Гадаад харилцааны яам, Элчин сайдын яамдаар дамжуулаад албан ёсны дипломат шугамаар мэдээлэл өгдөг зарчимтай.

Өнөөдрийн байдлаар Замын-Үүд болон хил гаалийн үйл ажиллагаа тодорхой хэмжээнд хязгаарлагдмал байгааг та бүхэн мэдэж буй. Төмөр замын ачаа тээвэр хэвийн явж байгаа. Өнгөрсөн хугацаанд Хятадын талтай тохиролцсоноор авто тээврийн татан авалтуудаа нээх шийдвэр гаргасан. Гурав хоногийн дараагаас эхлээд үйл ажиллагаа хэвийн явагдаж эхэлнэ. Монгол Улс, Хятад хоёрын хооронд хилийн нойл цэг дээр ачаа бараагаа солилцоно. Контейнер чингэлэг тээврээр ачаагаа явуулна. Манай талаас бэлтгэлээ хангаад дууссан. Хятадын талаас бэлтгэл хангагдсан. Хил орчмын хяналтын үйл ажиллагааг уялдуулах, Зам тээврийн яамнаас хариуцсан ажлын хэсэг гарч, газар дээр нь очиж ажиллаж, тээвэрлэлтэд оролцох жолооч, чингэлэг ачиж буулгадаг каран гэх мэт бүгдийг нь чиглүүлэх ажилд орсон явж байгаа.

Ингээд ойрын өдрүүдэд Замын-Үүд боомт авто машинаар чингэлэг тээврээр ачаагаа авах боломж бүрдэнэ. Энэ бол бүр илүү боломжтой нөхцөл бүрдэж байна гэж бид үзэж буй. Хүний оролцоогүйгээр шууд ачаа тээврийнг хилийн нойл цэг дээр солилцоно гэдэг нь цаашаа эргэлтийг нэмэгдүүлэх боломж бүрдэж байна. Өмнө нь жолооч нараа цаана гаргаж тусгаарладаг, жолооч хүрэлцдэггүй эрсдэлтэй байдал үүсдэг байсан бол тээвэрлэлтийг каранаар хүний оролцоогүйгээр хийснээр илүү тогтвортойгоор явна. Давуу байдал хаа, хаанаа үүсч буй. Эхний ээлжид хэдэн зуугаар нь оруулаад ирэх боломжгүй. Цаад талаас санал болгож буй хүрээнд зохион байгуулалтаа хийж, цааш нь жигдрүүлэх асуудал шийдвэрлэгдээд явна.

-Төмөр замын тарифыг хэдэн оноос эхлэн нэмэх юм бэ?

-Төмөр замын тарифыг нэмэгдүүлэх асуудлыг ОХУ-ын талаас тавьсан. Бид ч мөн байр суурь нэг байгаа. Гэхдээ үе шаттай нэмэгдүүлнэ. 2030 он хүртэл УБТЗ-ын өргөтгөл шинэтгэл, технологийн байгууламжуудыг сайжруулах, ачаа эргэлтийг нэмэгдүүлэхтэй холбоотой вагон чиргүүлийн тоог нэмэгдүүлэх, хос замтай болох гэх мэт олон асуудал яригдаж байна. Өнгөрсөн хугацаанд төмөр зам шинэчлэгдээгүй, тарифыг удаан хугацаанд нэмэгдээгүй нэг түвшинд барьж ирсэн. Тиймээс зарим ачаа барааг тарифыг нь үе шаттай нэмэгдүүлэх асуудал яригдсан. Хоёр улсын зам тээврийн яамд харилцан тохиролцож ямар барааг, ямар тарифаар явуулах вэ гэдгээ шийдвэрлэж төмөр замын ерөнхий хороогоор эцэслэх юм.

-Хоёр улсын хамтарсан хийн хоолойн төслийн ТЭЗҮ ямар шатандаа явна вэ?
-Хийн хоолойн дамжуулах асуудал ТЭЗҮ хийгдээд дууссан. Цаашдаа ОХУ-ын талтай хамтраад инженер техникийн нарийвчилсан зураг төсөлд орно. Хоёр жилийн хугацаанд зураг төслийн ажил хийгдэх ёстой. Үнэ тариф, түрээсийн төлбөр, төсөвт төвлөрөх орлогын талаар нарийвчлан тоо хэлэх боломжгүй.
ОХУ, Хятад улстай хамтарч дараагийн шатанд орох ёстой нарийн гэрээ хэлэлцээрүүдийн үе шат явагдана. Энэ асуудал Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр нарийвчилж яригдах төлөвтэй байна.
-ОХУ-ын хэвлэлээр Эгийн голын УЦС-ыг бариулахгүй талаар мэдээлж буй. Энэ тал дээр мэдээлэл өгөхгүй юу?
-ОХУ-ын ямар мэдээллийн хэрэгслээр явааг бид мэдэхгүй. Ойрын хоёр жилийн хугацаанд цахилгаан станцтай холбоотой өргөтгөл шинэтгэлээ хийвэл гаднаас цахилгаан авах шаардлагагүй болно. Цаашдаа үргэлжлээд явах асуудал. Албан ёсоор хэлэхэд хоёр улс бие биенийгээ барьцаалсан өгөө аваатай асуудал байхгүй. Аль ч улс оронд хамтарч ажиллахдаа өөрсдийн байр сууриа илэрхийлж харилцан зөвшилцдөг. Ажил хэргийн зарчмаар саналууд тавигдаад шийдвэрлэгддэг. Тэгж л ойлгох хэрэгтэй.
ShareTweetShare
Previous Post

УОК: Эрсдэлтэй бүсээс ирсэн иргэдийг 10 хоног тусгаарлана

Next Post

Ерөнхийлөгч Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэн байгуулах тухай зарлиг гаргалаа

Next Post
Ерөнхийлөгч Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэн байгуулах тухай зарлиг гаргалаа

Ерөнхийлөгч Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэн байгуулах тухай зарлиг гаргалаа

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан