• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Нийгэм

С.Мөнхчулуун: Зарим барьцаалан зээлдүүлэх газар хугацаа хэтэрсэн хоног тутмаас алданги тооцох зөрчил гаргасан

2022-06-20
in Нийгэм, Редакцийн сонголт
0
С.Мөнхчулуун: Зарим барьцаалан зээлдүүлэх газар хугацаа хэтэрсэн хоног тутмаас алданги тооцох зөрчил гаргасан

Барьцаалан зээлдүүлэх газар буюу ломбардын үйл ажиллагаанд хийсэн хяналт, шалгалтын талаар Шударга Өрсөлдөөн, Хэрэглэгчийн Төлөө Газар (ШӨХТГ)-ын дарга С.Мөнхчулуунаас тодрууллаа.

-Монгол Улсын хэмжээнд 1,000 гаруй ломбард үйл ажиллагаа явуулдаг гэх албан бус тоон мэдээлэл байна. Барьцаалан зээлдүүлэх төвүүдэд гол төлөв ямар зөрчил гарч байна вэ? 

-Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр манайд улсын зургаан байцаагч ажиллаж байгаа. Гэхдээ улсын зургаан байцаагч 1,000 гаруй ломбардыг бүгдийг нь шалгана гэж байхгүй. Тиймээс дүүрэг тус бүрд түүврийн аргаар шалгалт хийсэн. Хяналт, шалгалтад хамрагдсан нийт аж ахуйн нэгжийн 80 хувь нь хууль зөрчиж ажиллаж байгаа талаар дүгнэлт гарсан.

-Зөрчилтэй ломбардуудад ямар арга хэмжээ тооцож байна вэ?

-Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хэрэгжилттэй холбоотойгоор өмнө нь шалгалт хийж байсан. Энэ удаагийн шалгалтаар дахин зөрчил гаргасан байгууллагуудад торгуулийн арга хэмжээ тооцсон. Харин шинээр зөрчил илэрч байгаа газруудад улсын ерөнхий байцаагчийн албан шаардлагыг хүргүүлж байгаа.

-Барьцаалан зээлдүүлэх төвүүд иргэдийн эд хөрөнгийг цааш худалдан борлуулдаг, хүүг өндөр үнээр тооцдог гэх мэтчилэн зөрчил гаргадаг. Тэгвэл энэ удаагийн шалгалтаар ямар зөрчил тогтоогдов?

-КОВИД-19-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг 2022 оны арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл мөрдөх юм.

Тус хуульд “Барьцаалан зээлдүүлэх газар зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээний хүүгийн хэмжээг сарын гурван хувиас, алдангийн хэмжээг өдрийн 0.2 хувиас хэтрүүлэхгүй тооцно” гэж заасан. Гэтэл зарим ломбард зээлийн хүүг гурван хувиас, алдангийн хэмжээг 0.2 хувиас хэтрүүлэн тогтоож, хэрэглэгчидтэй гэрээ байгуулах замаар хэрэглэгчийн эрхийг хохироож, хууль тогтоомжид заасан үүргээ хэрэгжүүлээгүй нөхцөл байдал тогтоогдсон байна. Зарим барьцаалан зээлдүүлэх газар нь хугацаа хэтэрсэн хоног тутмаас алданги тооцдог, “Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний нийтлэг шаардлага MNS 5274:2017 стандарт”-ыг хэрэгжүүлэхгүй байх зэрэг зөрчил нийтлэг илэрч байна.

-Иргэдийн эд зүйлийг цааш худалдан борлуулах зөрчил ломбардуудад түгээмэл ажиглагддаг. Энэ талаар тодруулбал?

-Үүргийн гүйцэтгэл хангах арга хэрэглэхийг хориглоно гэж хуульд заасан байдаг. Тухайн иргэний бараа бүтээгдэхүүнийг өөрийнх нь зөвшөөрөлгүй худалдан борлуулахыг хуулиар хориглосон байдаг.

Дээрх хуулийн 14.1.3 дугаарт “Барьцаалан зээлдүүлэх газар нь энэ хуулийн 14.1.1-д зааснаас бусад нэмэгдүүлсэн хүү, шимтгэл хураамж тооцох болон барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангах арга хэрэглэхийг хориглоно” гэж байгаа. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангах гэдэг нь барьцаанд байгаа эд зүйлийг нь цааш худалдан борлуулахыг хууль хэрэгжих хугацаанд хориглосон байгаа. Энэ талаарх гомдлууд ирж байгаа.
14.1.4 дүгээрт “Зээлдэгч нь энэ хуулийн 14.1.1 болон 14.1.2 дугаарт заасны дагуу хөнгөлөлттэй зээлийн хүү, алданги төлөх эрхтэй бөгөөд бусад нэмэгдүүлсэн хүү, шимтгэл, хураамж төлөх үүргээс чөлөөлөгдөх, барьцаалан зээлдүүлэх газарт барьцаалсан хөрөнгөөрөө үүргийн гүйцэтгэл хангуулахгүй байхыг шаардах эрхтэй.

Өөрөөр хэлбэл, бусдын өмчийг худалдан борлуулж болохгүй гэдгийг шаардах эрхтэй. Мөн илүү хураамж, шимтгэл төлөхгүй хэмээн шаардах эрхийг иргэдэд хуулиар олгож өгсөн байдаг.

-Цар тахлын үед мөрдөж байсан хуулийн хүчин төгөлдөр хугацаа дуусвал барьцаалан зээлдүүлэх төвүүдийн үйл ажиллагааг хэрхэн зохицуулах бол?

-Монгол Улсын Ерөнхийлөгч болон Монголбанкны зүгээс Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах хууль өргөн барьж байгаа. Энэ хуулийг намрын чуулганаар өргөн барина гэж ойлгож байна. Дэлхийн 100 гаруй улсад санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуультай байдаг. Хэрэглэгчийг хохироохгүй байх, хохирсон тохиолдолд хэрхэн шийдвэрлэх гэх мэтчилэн эрх зүйн актын хүрээнд хүчин төгөлдөр мөрдөгдөх болов уу.

ShareTweetShare
Previous Post

Үерийн улмаас нийслэлд найман гэр, долоон байшин усанд автсан байна

Next Post

ХЭҮК-ын даргаар Ж.Хунанг улираан томилов

Next Post
ХЭҮК-ын даргаар Ж.Хунанг улираан томилов

ХЭҮК-ын даргаар Ж.Хунанг улираан томилов

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан