• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Дэд онцлох

Гэрлэн дохио, зам тээврийн ухаалаг систем зэрэг 19 төрлийн төсөл, арга хэмжээг монгол инженерүүд боловсруулж байна

2022-08-17
in Дэд онцлох, Нийгэм
0
Гэрлэн дохио, зам тээврийн ухаалаг систем зэрэг 19 төрлийн төсөл, арга хэмжээг монгол инженерүүд боловсруулж байна

Нийслэлийн төрийн үйлчилгээнд мэдээллийн технологийн шийдлүүдийг ашиглан, иргэдэд ойр, таатай ухаалаг хотыг бий болгох зорилтын хүрээнд үндэсний мэдээллийн технологийн компаниудтай хамтран “Нэг тархи-нэгдсэн систем” төслийг эхлүүлсэн.  Төслийн хүрээнд ухаалаг нийтийн тээвэр, ухаалаг зогсоол, ухаалаг худаг, шатлал бүрийн эмнэлгийн үйл ажиллагааг цахимжуулах, хэсгийн ахлагчийн нэгдсэн систем, онлайн бизнес төв, зам тээврийн ухаалаг систем, гэрлэн дохио, авто замын хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн систем зэрэг нийт 19 төрлийн төсөл, арга хэмжээг үндэсний технологийн компаниуд болон монгол инженерүүд боловсруулж байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр “Нэг тархи-нэгдсэн систем” төслийн явцын талаар мэдээлэл сонслоо.

“Ай Си Ти групп” ХК-ийн ТУЗ-ийн дарга Г.Лхамсүрэн:

-Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудаас иргэдэд үзүүлж буй нийт 579 төрлийн үйлчилгээний 131 нь цахим хэлбэрт шилжиж үлдсэн 448 нь уламжлалт хэлбэрээр явагдаж байгаа юм. Эдгээр үйлчилгээг бүрэн цахимжуулах боломжтой гэж үзэж байна. Төрийн албан хаагчид ойролцоогоор 4406 цагийг уламжлалт хэлбэрийн үйлчилгээ үзүүлэхэд зарцуулж байна. Иргэдийн хувьд ч төрийн үйлчилгээнд зарцуулж буй  цаг хугацаа өндөр байгаа нь сэтгэл ханамжгүй байдал, бухимдал үүсгэж байна гэсэн судалгаа гарсан. Төсвийн орлогын биелэлт болоод төлбөр төлөлт жил тутамд буурч байгаа. Зөвхөн хогны хураамжийг л гэхэд нийт өрхийн 55 хувиас авч, үлдэж буй 45 хувь нь хураамжаа өгдөггүй. Дижитал шилжилт хийснээр төлбөр, хураамж, орлогыг бүрэн хэмжээнд төвлөрүүлэх боломжтой болно. Үүний зэрэгцээ зардлыг бууруулж чадна. Нийтийн тээврийн хяналтыг сайжруулж, төсвөөс өгч буй татаасыг бууруулах гэхчлэн бодит үр дүн гарна. Аюулгүй, бухимдалгүй, цэвэр хот болоход “Нэг тархи-нэгдсэн систем” ихээхэн нөлөөтэй байх юм” гэлээ.

Энэ онд 11 төслийг дуусгахаар төлөвлөсөн бөгөөд гэрлийн автоматжуулалтын шон, сургуулийн болон ӨЭМТ-ийн киоскнууд, 92 мянган сурагчдын карт, ухаалаг худгийн систем гэхчлэн төслүүдийг эхнээс нь хэрэгжүүлж байна. Тухайлбал, “Эрүүл мэндийн нэгдсэн систем”-ийг долоон өрхийн эмнэлэгт хэрэгжүүлж эхлээд байгаа юм. Багш, эцэг эхчүүдийн нэгдсэн аппликейшнийг нэвтрүүлснээр эцэг эхчүүд хүүхдийнхээ үзсэн хичээл, гэрийн даалгаврыг мэдэж болохын дээр хүүхэд нь ямар автобусаар хаана зорчиж буй талаарх мэдээллийг авах боломж бүрдэнэ.

Мөн үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар хэлэхдээ “Нэг тархи-нэгдсэн систем”-ийг хөгжүүлэхийн тулд нийслэлийн зүгээс бодлогын дэмжлэгийг үзүүлэх болно. Цаг хугацаа алдалгүйгээр цахим шилжилтийг хийх хэрэгтэй байна. Улаанбаатарыг олон улсын түвшинд хүрсэн иргэндээ ээлтэй хот болгохын төлөө ажиллаж байгаа. Цахим шилжилт хийж, “Ухаалаг Улаанбаатар”-ыг бүтээхийн төлөө зүтгэж буй үндэсний компаниуд, залуу инженерүүддээ итгэж байна” хэмээн өгүүллээ.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

ShareTweetShare
Previous Post

Нийслэл дэх боловсролын 162 байгууллагад багш, ажилтны сул орон тоо байна

Next Post

Атлетик 220 клуб дээд лигт тоглох боломжгүй болсноо зарлалаа

Next Post
Атлетик 220 клуб дээд лигт тоглох боломжгүй болсноо зарлалаа

Атлетик 220 клуб дээд лигт тоглох боломжгүй болсноо зарлалаа

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан