• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Дэлхий дахинд

Путины хэвлэлийн хурал дөрвөн цаг гаруй үргэлжиллээ

2020-12-18
in Дэлхий дахинд
0
Путины хэвлэлийн хурал дөрвөн цаг гаруй үргэлжиллээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин жил бүрийн төгсгөлд хийдэг уламжлалт хэвлэлийн хурлаа өчигдөр (2020.12.17) хийлээ. Цар тахлын улмаас энэ жил хэвлэлийн хурлыг цахим хэлбэрээр зохион байгуулсан юм. Сэтгүүлчид түүнтэй дүрс бичлэгээр холбогдсон энэ хурал дөрвөн цаг гаруй үргэлжлэв. Хэвлэлийн хурлын онцлох сэдвүүдийг тоймлолоо.

Цар тахал ба вакцинжуулалт

Хэвлэлийн хурлын үеэр яригдсан гол сэдэв бол Сovid-19 цар тахал байлаа. Тэрбээр энэ талаар ‘Дэлхий нийт тэр чигтээ цар тахалд бэлэн биш байсан ч ОХУ бусад улс орнуудаас илүү бэлтгэлтэй байсан. Бид цаг хожиж, эрүүл мэндийн тогтолцоогоо маш хурдан өргөжүүлж чадсан. ОХУ Covid-19-ийн эсрэг вакциныг бүртгэсэн дэлхийн анхны улс болсон. Бид Аюулгүй, хурдан үйлчилгээтэй сайн вакцин бүтээж чадсан. Цар тахлыг ялан дийлэхийн тулд бүх нийтийг вакцинжуулах шаардлагатай’ хэмээн ярьжээ.

Путинээс сэтгүүлч вакцин хийлгэсэн эсэх талаар асуухад тэрбээр наснаасаа болоод хараахан хийлгэж чадаагүй байгаа, боломжтой болмогц хийлгэнэ гэж хариулжээ. Путин одоо 68 настай юм. Учир нь мэргэжилтнүүд энэ насны хүмүүст ‘Спутник V’ вакцин хийх зөвлөмж гаргаагүй байгаа аж. ‘Спутник V’ вакциныг үр дүнтэй, аюулгүй гэж дүгнэсэн судалгаанд 60-аас доош насны ердөө 76 хүн оролцсон ба 60-аас дээш насны хүмүүст туршиж үзээгүй байгаа аж.

ДНБ-ий агшилт ба эдийн засаг

Путин ОХУ-ын эдийн засаг хүнд байгаа ч түүхэнд байгаагүй хүнд байдалд байна гэж хэлсэн сэтгүүлчтэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийлжээ. 2000 онд нийт хүн амын 29 хувь нь ядуу байсан, 2017 онд энэ үзүүлэлт 12.3 хувь болж буурсан бол 2030 он гэхэд эрх баригчид 6.5 хувьд хүргэхээр төлөвлөж байгааг тэрбээр онцолсон байна.

Тус улсын ДНБ 3.6 хувиар буурсан нь АНУ болон Европын тэргүүлэгч орнуудынхтай харьцуулахад бага үзүүлэлт бөгөөд түлш, эрчим хүчний салбараас шалтгаалан аж үйлдвэрийн үйлдвэрлэл гурван хувиар доошилсон боловч хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 1.8 хувиар өсч, жилийн эцсээр хоёр хувьд хүрч магадгүй байна. Цар тахлын нөлөөгөөр ажилгүйдэл 4.7 хувиас 6.3 хувь болж өссөн боловч бодит цалин 1.5 хувиар өссөнийг дурджээ.

Нефть, байгалийн хийн салбарын орлогоос хараат байдал хэвээр байгаа боловч Орос улс бага багаар салж байгаа Путин мэдэгдэв. ОХУ-ын төсвийн 70 хувь нь нефть, хийгээс олдог орлогоос бүрдэхээ больсныг тэр онцолжээ. Цар тахлын улмаас ОХУ-ын эдийн засагт тулгараад буй бэрхшээлүүдийг 2021 оны сүүлч, 2022 оны эхний улиралд даван туулах ёстой гэж тэрбээр онцлон тэмдэглэв.

Жо Байден ба АНУ-тай харилцах харилцаа

Жо Байдены засаг захиргааны үед ОХУ, АНУ-ын харилцаа илүү сайжирч, зарим асуудлууд шийдэгдэж эхэлнэ гэж найдаж байгаагаа Путин илэрхийлжээ. Түүний онцлон тэмдэглэснээр, АНУ-ын одоогийн Ерөнхийлөгч Дональд Трамп дотоодын асар их дэмжлэгтэй бөгөөд улс төрийн амьдралаа орхихгүй нэгэн гэв.

Навальныйг хордуулсан гэх хэргийн талаар

Путин сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйг хордуулсантай холбоотой хэргийн талаар анх удаа тайлбар өглөө. Мөн бизнес эрхлэгч Кирилл Шамаловын талаар ам нээсэн байна. Навальныйн хэргийн тухайд Путин түүнийг АНУ-ын тусгай албаны захиалгаар ажилладаг хэмээгээд, энэ нь түүнийг хордуулах шалтгаан биш гэжээ. Мөн ‘Хэрэв түүнийг хэн нэгэн хордуулахыг хүссэн бол нэгмөсөн гүйцээчихсэн байгаа шүү дээ’ хэмээн ярьсан байна. Энэ долоо хоногт Америкийн CNN телевиз, Германы Spiegel сэтгүүл болон ‘Bellingcat’ цахим хуудас Алексей Навальный ОХУ-ын Аюулгүй байдлын албаны ажилтнууд өөрийг нь удаа дараа хордуулахыг оролдсон гэж мэдэгдсэн материалыг нэгэн зэрэг нийтэлсэн Путин эдгээрийг уншсан гэв.

Бизнес эрхлэгч Кирилл Шамалов Путины хамгийн бага охин Катерина Тихоноватай гэрлэсний дараа хөрөнгө нь огцом нэмэгдэх болсон талаар тус улсын хэвлэлүүд бичиж байгаа юм. Тэгвэл Путин үүнийг зүгээр л ‘зохиол’ хэмээгээд, АНУ-ын Төрийн Департамент болон тусгай албад үүний ард байгаа гэж мэдэгдэв. Тэрбээр Оросын дотоод улс төрийн амьдралд хөндлөнгөөс оролцож, олон нийтийн санаа бодолд нөлөөлөх зорилгоор ийм зүйл хийж байна гэжээ.

ShareTweetShare
Previous Post

Замын-Үүд-Эрээн боомтын дундын бүсэд ажиллах 32 монгол жолоочийг Хятадын талтай тохиролцон нэвтрүүлжээ

Next Post

ЭМЯ: Баянзүрх дүүргийн эмнэлгийн 18 хүнээс халдвар илэрлээ

Next Post
ЭМЯ: Баянзүрх дүүргийн эмнэлгийн 18 хүнээс халдвар илэрлээ

ЭМЯ: Баянзүрх дүүргийн эмнэлгийн 18 хүнээс халдвар илэрлээ

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан