• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Онцлох мэдээ

У.Хүрэлсүх: Шударга ёсны төлөө цохилох зүрхтэй байгаарай

2021-10-15
in Онцлох мэдээ, Улс төр
0
У.Хүрэлсүх: Шударга ёсны төлөө цохилох зүрхтэй байгаарай

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор  өнөөдөр /2021.10.15/ “Шүүх эрх мэдэл, хууль сахиулах байгууллагын алба хаагчдын үндэсний чуулган” Төрийн ордонд болж байна. Чуулганаар дээрх байгууллагуудын бие даасан, хараат бус байдалд тулгамдаж буй бэрхшээл, асуудлыг судалж, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг сэргээхийн төлөө шударга, хараат бус шүүх, прокурорын шинэчлэлийг хэрэгжүүлэх шийдэл, арга хэмжээг тодорхойлох юм.


Нээлтийн үеэр  Ерөнхийлөгч У.ХҮРЭЛСҮХ:

-Нийгэмд цэнгэг ус, цэвэр агаар мэт үгүйлэгдэж буй зүйл бол нийгмийн шударга ёс юм. Шударга ёс тогтсон тэр л нийгэмд эрх чөлөө, хүсэл тэмүүлэл, ирээдүйдээ итгэлтэй, сэтгэл хангалуун, аз жаргалтай амьдардаг. Ийм нийгэм байгуулахыг Монголын ард түмэн хүсч мөрөөдөж, та биднээс шаардаж байна. Тиймээс өнөөдөр “Шүүх эрх мэдэл, хууль сахиулах байгууллагын алба хаагчдын үндэсний чуулган”-ыг зохион байгуулж байна. Монголын ард түмэн, олон нийтийн зүгээс хууль шүүхийн байгууллагын шударга бус байдлыг шүүмжилж, шүүх эрх мэдэлд итгэх итгэл алдарсан талаар олонтаа ярьдаг боллоо. Хүний хувь заяаны асуудлыг шийдэж, зөв бурууг дэнсэлж, үнэн зөвийг тогтоодог хуульчид өөрсдөө хуулиа зөрчиж ёс зүйгүй авирлаж, биеэ зөв авч явахгүй байгаа нь ард иргэдийн бухимдлыг төрүүлж хариуцлага тооцохыг биднээс шаардаж байна.

Угтаа нийгэмд шударга ёсыг тогтоох үүрэгтэй шүүгч, прокурор, хууль сахиулагчид та бүхэн хууль дээдлэх ёсыг эрхэмлэн дээдлэж хуульчдын ёс зүйг чандлан сахиж байж нийгэмд шударга ёс тогтоно. Хамгийн гол нь шударга ёс гэдэг нь үр дүнгээр хэмжигддэг үнэт зүйл гэдгийг ойлгох учиртай.

Чин шударгаар ажиллаж байгаа шүүгч, алба хаагчдын нэр төр зарим шүүгчийн гаргасан гэмт хэрэг, бусармаг үйлдлийн хар сүүдэрт дарагдаж байгаад харамсч байна. Шүүгч улс төр бизнесийн явцуу ашиг сонирхолд үйлчлэн улс орныхоо язгуур эрх ашгаас хэзээ ч урваж болохгүй. Шүүгч хэн нэгний дарамт шахалтаар гэмгүй нэгнийг хэлмэгдүүлж, гэмт этгээдийг ял завшуулж болохгүй. Төрд зүтгэж буй хэн  ч  төгс сайн мэдлэггүй ч төгөлдөр сайн ёс суртахуунтай байх ёстой гэж сайхан үг бий. Энэ үгийг шүүгч та бүхэн санаж яваарай.

Хуулийн байгууллагууд гэмт хэргийг хэрхэн шийдвэрлэсэн талаарх мэдээллийг иргэдэд цаг тухайд нь өгч эргэх холбоотой байх хэрэгтэй. Ардчилсан нийгэм, төрийн шаардлагад нийцүүлж оюун санаа, сэтгэлгээний өөрчлөлтийг хийх шаардлагатай болжээ. Хуулийн байгууллага төрийн нэрийн өмнөөс иргэнээ хамгаалдаг байх хэрэгтэй. Өнгөрсөн 30 жил бид хуульч бэлтгэх тогтолцоонд анхаарал бага хандуулсан хэмээн судлаачид үзэж байна. Шилдэг, мэргэшсэн, ёс зүйтэй хуульчдыг бэлтгэснээр шинэчлэлт хийгдэнэ.

Шүүгчид хариуцлага тооцдог механизм хуулийн хүрээнд ажиллаж, шүүх засаглал өөрөө өөрийгөө цэвэршүүлж, ёс зүйгүй, гэмт хэрэг үйлдсэн нэгэндээ  хариуцлага тооцож чаддаг байх нь үнэн мөнийг дэнсэлдэг, шударга ёсыг тогтоодог хуулийн засаглалын зөв тогтолцооны үндэс юм.

Нийгэмд шударга ёсыг тогтоох хариуцлагатай бөгөөд амаргүй үүргийг хүлээдэг шүүх тогтоох байгууллагын алба хаагч та бүхэн эх орон, иргэдийнхээ өмнө өгсөн тангарагтаа үнэнч байж зүтгэдэг. Та бүхнийг ямагт дэмжин ажиллахаа мэдэгдье. Шийдвэрлэх ёстой асуудалд анхааран хандуулж хамтран ажиллана. Шударга ёсны төлөө цохилох зүрхтэй байгаарай.

ShareTweetShare
Previous Post

Замын-Үүд, Эрээний хилийг тодорхойгүй хугацаагаар хаалаа

Next Post

Ерөнхий боловсролын бодлогын хэрэгжилтэд хийсэн аудитын дүнг танилцуулав

Next Post
Ерөнхий боловсролын бодлогын хэрэгжилтэд хийсэн аудитын дүнг танилцуулав

Ерөнхий боловсролын бодлогын хэрэгжилтэд хийсэн аудитын дүнг танилцуулав

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан