Улаанбаатарт их төлөв цэлмэг, зөөлөн салхитай. Өдөртөө 9-11 градус дулаан байна.
Нутгийн баруун хагаст солигдмол үүлтэй, бусад нутгаар цэлмэг. Хур тунадас орохгүй.
Зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр. Өдөртөө Дархадын хотгор болон Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчимоор 2-7 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 11-16 градус, бусад нутгаар 7-12 градус дулаан байна.
ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР