• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Дэд онцлох

КОЙН: Мөрийтэй тоглоом уу, хөрөнгө оруулалт уу

2021-11-08
in Дэд онцлох, Нийгэм, Эдийн засаг
0
Биткойн олборлоход нэг улсын хэрэглээтэй тэнцэхүйц эрчим хүч зарцуулж байна

Энэ асуулт өнөөдөр монголчуудыг төдийгүй дэлхий нийтийг талцуулж байна. Минут хүрэхгүй хугацаанд 30 тэрбумыг босгосноороо IHC койн Монголын санхүүгийн зах зээлийн нэг үзэгдэл болсон билээ. Энэ нь койн гаргаж мөнгө босгох боломжтой юм байна гэх сэдлийг ч төрүүлсэн бололтой, одоогоор Монголд  бие даасан 7 койн гарсан, ар араасаа “мэндлэх”-ээр хүлээгдэж буй койн хэдийнэ 10 хол илүү давжээ. Харин дэлхийд 11 мянган койн бүртгэгдээд байна.

Нэг талаасаа санхүүгийн нэгэн цоо шинэ төрлийн бүтээгдэхүүн, нөгөө талаасаа эдийн засагт трэнд болж буй цахим “үзэгдэл”-д монголчууд нийтдээ  2 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. Монгол Улсын хадгаламжийн хэмжээ 19 их наяд төгрөг гэвэл үүний 10 хувь нь цахим мөнгөний зах зээлд эргэлдэж байна гэсэн үг.

Монголд өнөөдөр дөрвөн 4 крипто бирж үйл ажиллагаа явуулж байгаа юм.

  • Үүнээс хамгийн их хэрэглэгчтэй нь, бас хамгийн том мөнгөн дүнтэй арилжаа хийсэн нь “Ард санхүүгийн нэгдэл”-ийн DAX. Энэ оны хагас жилийн байдлаар арилжааны дүн нь 1.2 их наяд. Хэрэглэгчийн тоо нь 400 мянга.
  • Дараагийнх нь “Ай си ти” группын TRADE. Хэрэглэгчдийн тоо нь 173 мянга. Арилжааны дүн нь хагас жилийнхээр 554 тэрбум.
  • Гуравт нь, “Инфинит Солюшнз”-ийн COMPlEX. Хэрэглэгчид нь 120 мянга, арилжааны дүн нь 19 тэрбум.
  • “Интелмайнд”-ын “COINHUB”-ийн хэрэглэгчид 14 мянга, арилжааны дүн нь 43 тэрбум.

Цоо шинэ “мөнгөний амт”-анд  монголчууд хошуурч байгаа нь хожмоо багагүй хохирол амсах эрсдэлтэй болохыг хялбар аргаар баяжих дондоо хөтлөгдөж хадгаламж зээлийн хоршоодод мөнгөө алдсан гашуун түүхээс жишээлэн сануулах. Нөгөө талаар баталгаагүй, барьцаа хөрөнгөгүйгээр криптод суурилсан бүтээгдэхүүнүүд ирээдүйтэй, уламжлалт санхүүгийн салбарт гарч буй хувьсгал гэж дүгнэх нэг хэсэг нь  байгалийн баялаг болох зэс алт нүүрсээр баталгаажсан койн гаргаж  дэлхийн цахим мөнгөний зах зээлээс хөрөнгө татах боломжтойг тодотгож буй.  

Гэвч, эдийн засгийн, санхүүгийн мэдлэг мэдээлэл багатай монголчуудын хувьд койн болон криптовалютыг худалдаж авснаар өөрийн оруулсан хөрөнгөө алдах, зарим тохиолдолд цахим залилан гэх санхүүгийн гэмт хэргийн хохирогч болох өндөр эрсдэл бийг анхааруулахад бас илүүдэхгүй. Ямар ч байсан койнд хөрөнгөө оруулаад алдвал эрсдэлийг нь төр хүлээх хууль эрх зүйн зохицуулалтгүй болохыг Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооноос байнга сэрэмжлүүлэх болсон билээ.   Товчхондоо, Монгол төдийгүй дэлхийд цоо шинэ үзэгдэл учраас одоогоор хожвол аз алдвал хохь нь болно гэсэн үг. Койн гаргасан иргэн, аж ахуйн нэгж гэнэт алга болох, серверээ унтраахад төдийд тухайн койныг авсан иргэн мөнгөө алдах аюултай.

Монгол Улс үүнийг зохицуулахаар Виртуаль хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн барьсан.

Хуулийн төсөлд зааснаар  зах зээлийн харилцаа буюу виртуал хөрөнгийн өөрийнх нь өсөлт бууралтыг бус виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч буюу койныг анх гаргаж байгаа, зуучилж байгаа хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохицуулах гэнэ.   Төв банкны тайлбараар хөрөнгө оруулагчийн эрсдэлийг төр хариуцахгүй бөгөөд хөрөнгө оруулагчид бие дааж шийдвэрээ гаргах аж.  Хуулийн төслийн  гол зорилго нь виртуал хөрөнгө гаргагч, зуучлагч биржүүдийн үйл ажиллагааг зохицуулахад чиглэгджээ. Өөрөөр хэлбэл, хууль батлагдлаа ч та эд хөрөнгөөрөө хохирсон нөхцөлд төр хариуцахгүй гэдгийг ойлгох ёстой. Харин койн гаргагч нь тодорхой хэдэн үүрэг хүлээхээр болж байгаа аж.

ShareTweetShare
Previous Post

Н.Наранхүү дэлхийн медальтан боллоо

Next Post

Г.Занданшатар: Койн гаргахыг хязгаарламаар байна vs. Н.Учрал: Хэрэв шууд хаавал жинхэнэ дампуурал руу очно

Next Post
Г.Занданшатар: Койн гаргахыг хязгаарламаар байна vs. Н.Учрал: Хэрэв шууд хаавал жинхэнэ дампуурал руу очно

Г.Занданшатар: Койн гаргахыг хязгаарламаар байна vs. Н.Учрал: Хэрэв шууд хаавал жинхэнэ дампуурал руу очно

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан