• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Нийгэм

Г.Занданшатар: Койн гаргахыг хязгаарламаар байна vs. Н.Учрал: Хэрэв шууд хаавал жинхэнэ дампуурал руу очно

2021-11-08
in Нийгэм, Онцлох мэдээ, Эдийн засаг
0
Г.Занданшатар: Койн гаргахыг хязгаарламаар байна vs. Н.Учрал: Хэрэв шууд хаавал жинхэнэ дампуурал руу очно

УИХ-ын чуулганы өнгөрөгч Пүрэв гарагийн хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийн хэлэлцэв. Энэ үеэр койны талаар гишүүд байр сууриа илэрхийллээ. 

УИХ-ын дарга Г.Занданшатар: Койны асуудалд Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо бид хариуцлага хүлээхгүй гэж хэлэх хангалтгүй байна.

Койны асуудал хэрээс хэтэрч байгааг олон хүн хэлж байна. Иргэд цалингаа урьдчилж аваад койн худалдаж авч, бараа материалын мөнгөө койн болгож бөөнөөрөө хоосрох аюул ойрхон байна.

Тиймээс УИХ-аар мөнгөний бодлого хэлэлцэж байгаа үед энэ асуудлыг анхааралдаа авахгүй бол болохгүй.

Виртуал хөрөнгийн хууль батлагдан гарах хүртэл шинэ койн гаргахыг хязгаарламаар байна. Одоо гарчихсан байгаа койн, биржийн соён гэгээрүүлэх, удирдах ажилд илүү анхаараад шинээр гарахыг хязгаарлахгүй бол хэт хавтгайрч байна. Нэг их наяд орчмын гүйлгээ хийгдсэн гэж ярьж байна. Сүүлд нь эрсдэлээ хянан зохицуулаагүй гэж хэлэгдэнэ шүү.

УИХ-ын гишүүн Н.Учрал: Аливаа зүйлийг огт үгүйсгэж болохгүй. Ялангуяа технологид суурилсан санхүүгийн шинэ механизм орж ирж байна. Тэгэхэд бид технологитой холбоотой асуудалд дутуугийн комплексоор хандаж болохгүй.

Койныг 700-800 мянган хүн авсан байна. Хэрэв шууд хаавал жинхэнэ дампуурал руу очно шүү.

Койн бол эрсдэлтэй. Иргэн өөрөө шийдээд орж байгаа учраас төр хариуцлага хүлээхгүй. Гэхдээ арилжаа хийгээд байгаа биржүүдэд шалгуур тавихгүй бол хүний мөнгийг арилжаалаад байна. Тэр нь мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхэд зарцуулагдах вий. Бирж хариуцлага хүлээх ёстой гэдгийг ФАТФ зөвлөж байгаа.

Тэгэхээр бид шууд хорих биш зохицуулах ёстой. Хэрэв шууд хоривол 700 мянган хүний эрх ашиг хөндөгдөнө. Мөн цаашид валютын урсгал гадагшаа гарна.

ShareTweetShare
Previous Post

КОЙН: Мөрийтэй тоглоом уу, хөрөнгө оруулалт уу

Next Post

Энэ онд 693.52 га талбайг нөхөн сэргээжээ

Next Post
Энэ онд 693.52 га талбайг нөхөн сэргээжээ

Энэ онд 693.52 га талбайг нөхөн сэргээжээ

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан