ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газар, Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын албан тушаалтнууд өчигдөр Хан-Сүхбаатар дүүргийн 11-р хорооны Амгалан-Өрх, 3, 20-р хорооны Энх титэм, Баянгол дүүргийн 6-р хорооны Мөнх-Үжин, Налайх дүүргийн 3-р хорооны Ачлал Налайх, 4-р хорооны Мөнх Суварга өрхийн эрүүл мэндийн төв, Багахангай дүүргийн Эрүүл мэндийн төвийн дархлаажуулалтын цэгүүдэд ажиллалаа.
Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн үзлэгийн дийлэнх хувийг “Ковид-19” халдвараар өвчилсөн болон түргэвчилсэн оношлуураар халдвар авсан эсэхээ оношлуулахаар ирсэн иргэд, бага насны хүүхдийн үзлэг эзэлж байна. Онош батлагдсан иргэн бүрт эмчилгээний багцыг нас, өвчний байдлаас хамааран олгож байна. Ковидын халдвартай жирэмсэнд багцаа шууд өгөөд эмнэлэгт хэвтүүлэхээр ор зохицуулах багт бүртгүүлдэг боловч ор 1-2 хоногийн хүлээгдэлтэй, эмч ажилчид халдвар авсны улмаас хүний нөөцийн дутагдалтай байгаа, дайчлагдан ажиллаж резидент эмчийн тоог нэмэх талаар ярилаа.
Бага насны хүүхэд, ахмад настан, жирэмсний хяналт, өвчтөний эрэмбэлэн ангилалт, дархлаажуулалтын үйл ажиллагаа, эм эмнэлгийн хэрэгслийн нөөц бүрдүүлэхэд анхаарч ажиллах, холбогдох байгууллагуудтай мэдээллийг цаг алдалгүй солицож байх талаар чиглэл өглөө.