Монгол Улсын Хөгжлийн банкны олгосон нийт зээлийн 55.3 хувь нь чанаргүй зээлийн ангилалд орсон бөгөөд гэрээний үүргээ биелүүлээгүй 26 компанийг шүүхэд өгч, 841 тэрбум төгрөгийн нэхэмжлэл гаргаснаа нийтэд ил болгосон.
Тэгвэл эдгээр 26 компанийн эзэмшигчдийг burtgel.mn-ээс шүүв.
Зээлээ төлөөгүй 26 компаниас хамгийн өндөр дүнтэй буюу 212 тэрбум төгрөгийн өглөгтэй “Кью Эс Си” компанийг 192.57 тэрбум төгрөгийг Хөгжлийн банканд олгуулах Дээд шүүхийн шийдвэр энэ сарын 14-нд гараад буй. Тус компани нь Их Британийн Виржинийн арал буюу оффшор бүсэд хамааралтай байна. “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг ОХУ-аас авахад энэ компанийг оролцсон хэмээн захирал Э.Шижирийг шалгаж байсан удаатай.
“Кью Эс Си” ХХК нь “Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах” төслийн хүрээнд Хандгайт өртөөнөөс Төмөртэйн уурхай хүртэл 33.4 км урт төмөр зам болон ачиж, буулгах терминал барих ажлыг санхүүжүүлэх зориулалтаар 2014 онд Монгол Улсын Хөгжлийн банктай зээлийн гэрээ байгуулж, 2015 оны арванхоёрдугаар сард гэрээний нэмэлт, өөрчлөлтөөр 71.3 сая ам.долларын зээл авчээ.
Дараагийн том зээлдэгч нь “Эрэл” компани буюу 163 тэрбум төгрөгийн өртэй байна. Д.Сэргэлэн захиралтай тус компани угсармал орон сууц гэсэн зориулалтаар хоёр удаагийн хүсэлтээр 105 орчим тэрбум төгрөгийн зээлийг 2013, 2014 онд авсан ч 25 хувийг нь л төлжээ.
“Төрийн орон сууцны корпорац” төрийн өмчит компанийн “Нью Яармаг хаусинг прожект” төсөл дараагийн том зээлдэгчээр нэрлэгдэж байна. 104.7 тэрбум төгрөгийн нэхэмжлэлтэй уг хэрэгт Анхан шатны шүүхээс 61.2 тэрбум төгрөгийн Хөгжлийн банканд оруулах шийдвэр гаргасан бол “Нью яармаг хаусинг прожект” ХХК, “Монголиан пропертийз инвестмент холдинг” Пде.Лтд, “Юнайтэд прожектс групп” ХХК нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Улсын Дээд Шүүхэд хяналтын журмаар гомдол гаргаад байгаа аж.
ТОСК “Хөдөлгөөнт цогцолбор” төслийн нэрээр 25.6 тэрбум төгрөгийн зээл Хөгжлийн банкнаас авсан нь мөн эргүүлэн төлүүлэх шийдвэрийг шүүхээс гаргажээ.
“Бишрэлт” группийн нэр хоёр удаагийн хүсэлтээр 43.5 тэрбум төгрөгийн зээл авсан нь шүүх дээр явж байна.
Хүснэгт. Хөгжлийн банкны чанаргүй зээлээр зарлагдсан компаниуд ба эзэд
Компани | Зээлийн өр төлбөр /тэрбум төг., хуримтлагдсан дүн/ | Эзэмшигчид | |
---|---|---|---|
1 | “Монгол драй милк” ХХК (Хөдөө орон нутгуудад 60 ширхэг хуурай сүүний үйлдвэр) |
50.4 | Анхны эзэмшигч – энхболд эрдэнэбилэг, Шинэ эзэмшигч – Лувсан Ганцэцэг (2022.01.05) |
2 | “Монгема” ХХК (Муур нохойн хоол үйлдвэрлэх тоног төхөөрөмж авах, Япон болон бусад улсад экспортлох ) |
12.6 | Дамбал Лхагвадорж |
3 | “Эрэл” ХХК (Угсармал орон сууц) |
163.1 | Даваахүү Сэргэлэн |
4 | “Инжир” ХХК (Экспортын наамал дүнз, евро стандартын угсармал модон барилга төсөл) |
7.6 | Баточир Батбаатар Гүүгэр Бямбажав Баатаржав Золбаяр Чулуундорж Өлзий |
5 | “Чингис хаан банк” ХХК (Мөнгөн хадгаламж) |
37.5 | Ньюстандарт Финанс – Дашцэрэн Батаа – Шүхэрт Бүтэд – Цэдэниш Баярсайхан |
6 | “Чингис хаан банк” ХХК (Дамжуулан зээл – Арьс шир боловсруулах, үйлдвэрлэлийн төсөл) |
1.1 | |
7 | “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК, “Нью яармаг хаусинг прожект” ХХК нар. (“Шинэ яармаг” орон сууцны хороолол барих төсөл) |
117.9 | Юнайтэдпрожектс групп – Цогтжаргал Ууганбаяр |
8 | ТОСК-“Хөдөлгөөнт цогцолбор” төсөл | 25.6 | |
9 | “Монгол эм импекс концерн” ХХК, “Бишрэлт групп” ХХК нар. (Хатуу тунгагдсан эм болон дуслын шингэний үйлдвэр байгуулах төсөл) |
4.9 | Батбаяр Болормаа, Бишрэлт Групп, Ариунболд Чинсанаа, Ариунболд Чинбишрэлт |
10 | “Монгол мах экспо” ХХК, “Бишрэлт пропертиз” ХХК, “Веллмарт” ХХК нар (Мах боловсруулах цогцолбор төв байгуулах төсөл) |
38.6 | Ариунболд Чинбишрэлт |
11 | “Сонгоулд” ХХК “Өрмөн Уул групп” ХХК (Алт-2 үндэсний хөтөлбөр) |
19.7 | Сэрод Дуламжав Дашдорж Оюунбилэг |
12 | “Зэст-Өндөр” ХХК (Ширэн-Овоо төмрийн хүдрийн ордыг ил уурхайн аргаар ашиглах төсөл) |
11.8 | Начу (Хуулийн этгээд) Долгормаа Тамир 2013.10.24 Долгормаа Тана 2013.10.24 Сутайресурс (Хуулийн этгээд) Балхүү Ганзориг |
13 | “Кью Эс Си” ХХК (33.4 км төмөр зам барих ажилд шаардагдах санхүүжилт) |
212.4 | Куалитистийл Корпорэйшн (Британийн виржини арлууд – Quality Steel Corp) |
14 | “Енсада истерн” ХХК (Экспортод чиглэсэн гурил, гурилан бүтээгдэхүүний үйлдвэр төсөл) |
34.3 | Өсөх Болдсайхан |
15 | “Болор шүр” ХХК (Алт-2 үндэсний хөтөлбөр) |
2.4 | Цогбаатар Содхүү |
16 | “Эрд хул” ХХК (Алт-2 үндэсний хөтөлбөр) |
0.6 | Доржсүрэнхорлоо Мөнхбаатар |
17 | “Монлаа” ХХК (Төмрийн хүдрийг нойтон аргаар боловсруулах үйлдвэр барих) |
7.6 | Нанзад Болдхүү Хишигжаргал Энхсайхан Мөнхжаргал Ганбагана |
18 | “Ган Хүдэр Орд” ХХК (Хорголжин төмрийн хүдрийн үйлдвэр барих төсөл) |
5.6 | Должинсүрэн Мандахбаяр |
19 | “Дэд бүтэц инженеринг” ХХК (Дэд бүтэц-Ухаалаг шийдэл төсөл) |
2.8 | Мягмар Одончимэг Цэвээночир Насанбат |
20 | Бэрэн групп ХХК (Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 7-р хорооллын 720 болон 120 айлын “Ё” блок орон сууцны хороолол) |
43.7 | Бэрэнбарал Мөнхтөр Цэдэнсодном Батболд Ганзориг Баттулга Ганзориг Энхболд Цэдэнсодном Батэрдэнэ Цэдэнсодном Батбаяр Бэрэнбарал Сономсүрэн Бэрэнбарал Сарангэрэл Бэрэнбарал Чимгээ Бэрэнбарал Мөнхдалай Бэрэнбарал Ганбат |
22 | Мондулаан трейд ХХК (Баянголын ам дахь Зүүн шанд, Улааншивэртийн амны алтны шороон ордыг ашиглах төсөл) |
17.7 | Нүүдэлчингрупп Шийрэв Мөнхнаст Миеэжав Нямбаатар Цэдэниш Баярсайхан |
23 | Пирамид Орд ХХК (“Буман залуус 296 айлын орон сууц”-ны төсөл) |
23.1 | Гомбо Цолмон |
24 | МБҮ трейд ХХК (“Мал нядалж, мах бэлтгэх үйлдвэр”, “Малын худалдааны төвлөрсөн зах” төсөл) |
16.7 | Базар Эрдэнэбаяр Хотол Түмэн (Хуулийн этгээд) Сэнгээ Бямбасүрэн Лхагвасүрэн Одхүү Чойжилсүрэн Хүрэлолдох |
25 | Сэлэнгийн герефорд ХХК (“Мах бэлтгэлийн кластерын хүчин чадлыг нэмэгдүүлэх төсөл”) |
5.4 | Лханаажав Баянбаатар |
26 | Бармон ХХК (Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд ЧД-ийн 10-р хорооны нутаг дэвсгэр, Дэнжийн 1000 орчимд 468 айлын 4 блок “Шинэчлэл хороолол” орон сууцны барилгын төсөл) |
17 | Шагдаррагчаа Үнэнбат Шагдаррагчаа Төгсбат Шагдаррагчаа Эрдэнэбат Шагдаррагчаа Батцэцэг Банзрагч Бурмаа Ламжав Шагдаррагчаа Шагдаррагчаа Ариунбат |