• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Нийгэм

Ерөнхий сайд ‘Бээжин-2022’ өвлийн олимпод оролцоно

2022-01-30
in Нийгэм, Онцлох мэдээ, Спорт
0
Л.Оюун-Эрдэнэ: Ц.Анандбазар гэм буруугүй бол гишүүнээсээ түдгэлзээд, шалгуулаад ороод ир

“Бээжин-2022” өвлийн олимп ирэх оны хоёрдугаар сард БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо зохион байгуулагдана. Өвлийн 24 дэх олимпийн наадам хоёрдугаар сарын 4-ний өдөр Бээжин хотод албан ёсоор нээлтээ хийж, нийт 19 өдрийн турш 15 спортын, 109 багц медалийн төлөө баг тамирчид өрсөлдөх юм.

Тус олимпод Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцохоо мэдэгдсэн билээ. Тэрбээр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр “Олимп бол хүн төрөлхтний баяр бөгөөд улс төрөөс ангид байх ёстой. Тиймээс Монгол Улс өвлийн олимпийг дэмжиж, Ерөнхий сайд миний бие олимпийн арга хэмжээнд оролцоно. Эв санааны хувьд нэг байгаа гэдгээ илэрхийлнэ. Олимп бол улстөржих сэдэв биш” гэж мэдэгдэж байв.

Түүний мэдэгдлийн хариуд БНХАУ-ын ГХЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь “Хятад, Монгол хоёр улс нь уул усаар холбогдсон, харилцан бие биедээ чухал, найрсаг хөршүүд. Хоёр улсын харилцаа сайн хөгжиж, хоёр талын улс төрийн харилцан итгэлцэл, найрсаг сэтгэгдэл улам бүр гүнзгийрч, цар тахалтай тэмцэх бодит хамтын ажиллагаа арвин баялаг үр дүнд хүрч байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бол БНХАУ-д ирж Бээжингийн өвлийн олимпийн нээлтэд оролцохоо илэрхийлсэн хамгийн анхны гадаад улс орнуудын удирдагч нарын нэг юм.

Бид түүнийг Хятад улсад тавтай морилохыг хүсч байгаагийн зэрэгцээ Монголын тал Хятад улс Бээжингийн олимпийн наадмыг зохион байгуулахыг дэмжиж байгааг сайшааж байна. Олимпийн наадмын үзэл санаа, үндсэн агуулга нь найрамдал, харилцан ойлголцол, эв нэгдэл, эрх тэгш байдал юм. Энэ нь Монгол Улс болон дэлхийн бусад дийлэнх улс орнуудын хамтын хүсэл, хүлээлт юм. Талуудын хамтын хүчин чармайлтаар Бээжингийн өвлийн олимпийн наадам амжилттай зохион байгуулагдаж, улс орнуудын ард иргэдийн нөхөрлөл, харилцан биенээ дэмжих явдлыг гүнзгийрүүлж, олон улсын нийгэмлэгийн эв нэгдэл, хамтын ажиллагааны түвшинг улам ахиулна гэдэгт бид итгэж байна” гэжээ.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин нэгдүгээр сарын 28-нд олимпийн  нээлтийн ёслолд оролцох гадаадын өндөр дээд хэмжээний зочид, төлөөлөгчдийг угтан авах хурлыг зохион байгуулсан байна.

Олимпийн нээлтийн ёслолд Монгол, ОХУ, Сингапур, Казахстан, Киргизстан, Тажикстан, Туркменистан, Узбекистан, Египет, Саудын Араб, Катар, Серби, Аргентин, Тайланд тэргүүтэй 20 гаруй орны төрийн тэргүүн,  ерөнхий сайд зэрэг өндөр дээд албан тушаалтнууд болон олон улсын байгууллагын удирдлагууд оролцох аж.

ShareTweetShare
Previous Post

БАТМӨНХИЙН ЧИНБАТАД УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛ ХҮРТЭЭЛЭЭ

Next Post

Сар шинийн барилдаанд оролцох бөхчүүдийг бүртгэнэ

Next Post
Бөхчүүд хоёр удаа шинжилгээ өгч, тусгаарлагдсаны дараа барилдана

Сар шинийн барилдаанд оролцох бөхчүүдийг бүртгэнэ

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан