• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Дэд онцлох

Сар шинийн барилдаанд оролцох бөхчүүдийг бүртгэнэ

2022-01-30
in Дэд онцлох, Спорт
0
Бөхчүүд хоёр удаа шинжилгээ өгч, тусгаарлагдсаны дараа барилдана

Сар шинэ болоход хэдхэн хоног үлджээ. XVII жарны “Буян үйлдэгч” хэмээх усан бар жилийн хаврын тэргүүн сар, Сар шинийн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан маргааш /2022.01.31/  12.00 цагаас нэг хоёрын даваа, хоёрдугаар сарын 1-ний өдөр 14.00 цагаас гурваас наймын даваа үргэлжилнэ. Барилдах бөхчүүдийг өнөөдөр 10.00-17.00 цагийн хооронд цахимаар бүртгэнэ.

Үүнтэй зэрэгцээд цагаан сарын бөхийн барилдаан хэрүүл маргаан, талцал, шуугиангүй болж чадах уу гэсэн асуулт олон нийтийн дунд байна. Учир нь, энэ сарын эхээр харцага цолтнуудад хүндэтгэл үзүүлэх бөхийн барилдаан бөхчүүдийн үл ойлголцол, хэрүүл, талцлаас бол цуцлагдсан. Тиймээс сар шинийн барилдааныг бөхчүүд “бойкотлох” вий гэсэн болгоомжлол үзэгчдийн дунд байна. Харин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МҮБХ-ныхныг хүлээн авч уулзаж, сар шинийн барилдааныг хэрүүл талцалгүй явуулахыг  сануулсан.

Тэрбээр “Ер нь сүүлийн жилүүдэд манай бөхчүүдийн талаар янз янзын буруу, зөрүү асуудлууд гарч байна. Тиймээс энэ асуудлаа шийд, ард түмний өмнө хэрэлддэг талцдаг ёс бус үйлдэл гаргадгаа болих хэрэгтэй. Энэ чинь эргээд монгол бөхийн нэр хүндийг унагаж байна шүү дээ. Хэрвээ ард түмнээ хүндлэхгүй, төрт ёсоо дээдлэхгүй, үзэгч олон түмнээ хүндлэхгүй ааш авир гаргаж байгаа бол өгсөн цолоо Монголын төр буцааж авч болно шүү дээ.

Та бүхэн маань өөрсдөө удирдлагад нь ажиллаж байгаа хүмүүс, бөхчүүдтэйгээ уулзаж, энэ асуудлаа ярьж байгаа байх гэж бодож байна. Дахиад хуралдаж, ярилцах хэрэгтэй. Ойлголцох хэрэгтэй. Хүн хэлээрээ, мал хөлөөрөө гэж нэг үг бий шүү дээ. Ярилцаж хөөрөлдөж, асуудлаа ойлголцож, нэг тийшээ гарах ёстой. Дээр нь ард түмнээ хүндлэх ёстой. Та бүхний авсан цол чинь ард түмний цол, төрөөс өгч байгаа цол. Төр гэдэг чинь ард түмэн. Тийм учраас энэ ард түмний хүндэтгэл, хайрыг хүлээж ажиллах хэрэгтэй” гэж онцолсон.

Дашрамд дурдахад, цар тахлаас шалтгаалж сүүлийн хоёр жилийн сар шинийн бөхийн барилдааныг УОК-ын шийдвэрээр цуцалсан. Харин энэ жил бөхийн барилдааныг өндөр хэмжээнд зохион байгуулахаа Шадар сайд С.Амарсайхан мэдэгдээд байгаа билээ.

ShareTweetShare
Previous Post

Ерөнхий сайд ‘Бээжин-2022’ өвлийн олимпод оролцоно

Next Post

Цас орж, цасаар шуурахыг анхааруулж байна

Next Post
Халтиргаанаас сэргийлж өнгөрсөн шөнө 130 гаруй тонн давс, бодис цацлаа

Цас орж, цасаар шуурахыг анхааруулж байна

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан