• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Дэлхий дахинд

‘COVID-19’-тэй амжилттай тэмцсэн Австралийн туршлага

2020-11-20
in Дэлхий дахинд
0
‘COVID-19’-тэй амжилттай тэмцсэн Австралийн туршлага

Австрали нь ‘COVID-19’ халдвартай хамгийн амжилттай тэмцсэн дэлхийн орнуудын нэгд тооцогдож байна. Хэдийгээр Австралийн амжилт түр зуурынх байж болох ч түүнээс онцлох дөрвөн чухал хүчин зүйлийг танилцуулъя.

Нэгдүгээрт: Мэргэжилтнүүдийн үгийг сонсов

Ерөнхий сайд болон муж, нутаг дэвсгэр бүрийн удирдагчдаас бүрдсэн үндэсний танхимыг байгуулсан нь ‘COVID-19’-ийн эсрэг авч хэрэгжүүлсэн амжилттай бодлогын нэгэн чухал хэсэг байжээ. Муж, бүс нутгийн эрх баригчид нийтийн эмнэлэг, нийгмийн эрүүл мэнд болон хөл хорио тогтоох, зайнаас харилцах дүрэм журам мөрдөх зэрэг онцгой байдлын менежменттэй холбоотой шийдвэрүүдийг гаргах үүрэг хүлээжээ.

Үндэсний танхим харьцангуй хожуу буюу халдварын тохиолдлын тоо огцом нэмэгдэж эхэлсэн 2020 оны гуравдугаар сарын дундуур байгуулагдсан хэдий ч үр дүнтэй механизм болохоо батлан харуулжээ. Мөн үндэсний хамтын ажиллагааг бэхжүүлэхэд Австралийн бүх муж, бүс нутгийн эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүдээс бүрдсэн Австралийн Эрүүл мэндийн төв хороо ихээхэн үүрэг гүйцэтгэжээ. Цар тахал дэгдэж эхлэх үеэс уг хороо халдварын тархалтыг хяналтад авах бодлого боловсруулахад хувь нэмрээ оруулсан байна.

Хоёрдугаарт: Гадаадын иргэдэд хилээ хааж, хилийн чанадаас ирсэн иргэдийг тусгаарлав

Австрали гадаадын иргэдийг хилээрээ нэвтрүүлэхгүй байх шийдвэрийг гуравдугаар сарын 20-нд гаргасан нь ихээхэн үр дүнтэй байв. Тухайн үед Австралид бүртгэгдсэн халдварын нийт тохиолдлын гуравны хоёр орчим нь хилийн чанадаас зөөвөрлөгдөн ирсэн юм уу тэдгээртэй холбоотой тохиолдлууд байжээ.

Австрали хилээ хааснаасаа хойш нэг долоо хоногийн дараа гадаадаас ирсэн бүх иргэнд 14 хоногийн турш заавал тусгаарлагдах дүрэм журам гаргажээ. Эдгээр арга хэмжээг хэрэгжүүлснээр халдварын тархалтыг хяналтад авах боломж улам бүр нэмэгдсэн байна.

Гуравдугаарт: Зай барих дүрмийг олон нийт хүлээн авав

Австралид зайнаас харилцах арга хэмжээнүүдийг шуурхай хэрэгжүүлснээр олон нийтийн дунд халдвар тархах эрсдэлийг бууруулжээ.

Италид эрүүл мэндийн тогтолцооны ачаалал хэтрээд байх үед австраличууд дүрэм журмаа сайтар дагаж мөрджээ. Ташрамд дурдахад, Австралийн маш олон иргэн хязгаарлалт тогтоохоос ч өмнө аль хэдийн хөл хөдөлгөөнөө хязгаарлаж эхлээд байжээ.

Австраличуудын дуулгавартай байдал нь дотоодод халдварласан тохиолдлын тоо цөөрч байгаагаас харагдаж байжээ. Франц, Шинэ Зеланд зэрэг орнуудтай харьцуулахад Австралид хатуу хөл хорио тогтоогоогүй юм.

Дөрөвдүгээрт: Эрүүл мэндийн теле үзлэг

Холбооны Засгийн газраас эрт авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийн нэг нь австраличуудыг эрүүл мэндийн теле үзлэгт хамруулах хүртээмжийг өргөтгөх байв. Ингэснээр өвчтөнүүд эмнэлгийн мэргэжилтнүүдтэй биечлэн бус дүрс бичлэгээр болон утсаар зөвлөгөө авах боломж бүрджээ.

Австраличууд теле үзлэгийг маш таатай хүлээн авсан бөгөөд уг шийдвэр хэрэгжиж эхэлсэн эхний таван долоо хоногт гурван сая өвчтөн 4.3 сая гаруй үйлчилгээг авчээ. 1000 гаруй ерөнхий эмчийн дунд явуулсан судалгаагаар ерөнхий эмч нарын 99 хувь нь теле үзлэгийн үйлчилгээг санал болгож байгааг тогтоожээ.

ShareTweetShare
Previous Post

Коронавирусний вакцин худалдан авахад дэмжихийг ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгчөөс хүслээ

Next Post

Нэг орцны зургаан айлын хүмүүс Covid-19-өөр өвчилжээ

Next Post
Нэг орцны зургаан айлын хүмүүс Covid-19-өөр өвчилжээ

Нэг орцны зургаан айлын хүмүүс Covid-19-өөр өвчилжээ

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан