Иргэд, ААН-д зориулж төрийн үйлчилгээг цахим нэг цонхны үйлчилгээгээр авах боломжийг бүрдүүлж, и монголио цахим үйлчилгээг нэвтрүүлээд багагүй хугацаа өнгөрч байгаа билээ. Иргэдийн зүгээс ямар нэгэн чирэгдэлгүйгээр төрийн үйлчилгээг гар утаснаасаа шууд авч байгаад сайшаалтай буй.
Гэвч өчигдөр 17 цагийн орчимд ‘e-mongolia’ пэйж хуудас руу гаднын этгээдүүд халдаж, улмаар пэйж хуудсаа алджээ. ‘e-mongolia’ пэйж хаягийг NFT World Inc болгон өөрчилж, NFT-тэй холбоотой хэд хэдэн мэдээлэл оруулсан байсныг Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас Фэйсбүүк компанид хандан, хүсэлт явуулснаар нэг цагийн дотор шуурхай ажиллаж тус пэйжээ буцаан авсан байна.
Энэ тухай бид Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас тодруулахад ‘e-Mongolia’ пэйж руу өчигдөр 17.16 цагт гаднын этгээдүүд халдаж эхэлсэн. Бид халдлага эхэлсэн даруйд FB буюу meta компани руу шуурхай байдлаар мэдэгдсний дагуу тухайн компанийн мэргэжилтнүүд ажиллаж эхэлсэн. Чат хэсэгт халдлага болохоос нь өмнө бид пэйжээ эргүүлэн авсан. Манай чатыг хариулдаг мэргэжилтний хэлж буйгаар, чат хэсэгт иргэдийн мэдээллийг хадгалаагүй, иргэдэд үйлчилгээ үзүүлж дуусмагцаа мэдээллийг устгадаг гэсэн. Энэ нь зөвхөн пэйж хуудсанд гарсан халдлага буюу ‘e-mongolia’ систем руу гарсан халдлага биш” гэлээ.