• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Нийгэм

Б.Энхбаяр: Ц.Нямдорж сайдын дөрвөн жил дарсан хуулийг оруулж ирсэнд баяртай байна

2022-06-08
in Нийгэм, Редакцийн сонголт
0
Б.Энхбаяр: УДШ-ийн шүүгч нар эрх мэдлээсээ ангижрахгүйн тулд амь тэмцэж байна

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Уг хуулийн төслийг Засгийн газраас 2022 оны тавдугаар сарын 4-нд өргөн барьсан юм.

Уг хуулиар төр, орон нутаг хувьцаа эзэмшигчийн эрхийг ард түмнийг төлөөлөн хэрэгжүүлж байгаагийн хувьд энэхүү онцлог байдалд нь нийцсэн, ил тод, хяналттай, эдийн засгийг зохицуулагчийн чиг үүргээ хувьцаа эзэмшигчийн чиг үүргээсээ салангид хэрэгжүүлэх боломжийг олгосон эрх зүйн зохицуулалтыг бий болгохыг зорьжээ.

Мөн төрийн болон орон нутгийн өмчит компани байгуулах үндэслэл, шалгуур, журмыг тусгасан байна. Ингэснээр эдийн засгийн тооцоо, судалгаагүйгээр, хувийн хэвшил хийх боломжтой салбарт төр, орон нутаг хүссэн салбартаа төрийн болон орон нутгийн өмчит компани байгуулах боломжгүй болох юм.

Түүнчлэн хувийн хэвшил хийх боломжгүй, ашиггүй, төрөөс үзүүлэх зайлшгүй шаардлагатай үйлчилгээ буюу нийтийн зориулалттай дэд бүтэц, нийтийн үйлчилгээний тодорхой салбарт, эсхүл зах зээлийн төвлөрөл өндөртэй салбарт төрийн болон орон нутгийн өмчийн компани байгуулахаас бусад салбарт төрийн болон орон нутгийн өмчийн компани байгуулахгүй байхаар зохицуулалтыг оруулсан байна.

Мөн стратегийн ач холбогдол бүхий салбарт, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүргийг хэрэгжүүлэх батлан хамгаалах, хил хамгаалах, хууль сахиулах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх үүрэг бүхий байгууллагын үйл ажиллагааг дэмжих салбарт төр зайлшгүй оролцох улсын эдийн засаг, батлан хамгаалах, аюулгүй байдлыг хангах салбарт төрийн өмчит компани байгуулахаар хуулийн төсөлд нарийвчлан тусгажээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Энхбаяр байр сууриа илэрхийлэв.

Тэрбээр “Миний хувьд өнөөдөр их сайхан өдөр байна. Яагаад гэвэл энэ хуулийг Ц.Нямдорж сайд дөрвөн жил дарсан. Авлига, хулгай төрийн өмчит компаниудад хамгийн их байгааг бүгд мэддэг. Авлигатай тэмцэн газраас энд 10 их наядын авлига байна гэж 2019 онд зарласан.

Энэ хууль орж ирж байгаа нь их юм. Гацаагч түгжил хөндлөн хэвтчихээд энэ хуулийг явуулахгүй байсан. Одоо ч байгаа.

Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хууль Төрийн өмчийн тухай суурь хуультай хамт орж ирэх ёстой байсан юм. Ц.Нямдорж ЗГХЭГ-ын дарга болонгуутаа Хууль зүй, дотоод хэргийн яамнаас татаж аваад өөрөө дарчихсан. Ямар учиртай юм гэхээр энд тэнд өөрийн хүнээ тавьдаг. ТЭЦ IV-ийн н.Анхбаяраас эхлээд хахуулийн хэргээр ял шийтгүүлсэн хүн олон бий. Эрдэнэт үйлдвэртэй холбоотой олон зүйл яригддаг. Өөрөө ч ил цагаан ярьдаг. Хүүхдийнхээ юмыг захисан гэхчлэн. Тийм учраас энэ хуулийг оруулж ирдэггүй байсан.

Харин Х.Нямбаатар сайд оруулж ирлээ. Хууль оруулж ирсэн, ажил хийж байгаа хүнээ гоочилмооргүй байна гэж гишүүддээ хандаж хэлье. Хийхгүй, араар сууж, нуугддаг эс үйлдэл илүү хортой юм. Харин Х.Нямбаатар гал атгаад, шүүмжлүүлээд, дайруулаад байгаа ч ажил хийгээд байгаа. Үүнд нь баярлалаа. Авлига, хулгайтай тэмцье гээд бодит реформоо оруулж ирж байна.

Үүнээс гадна Төрийн өмчийн суурь хуулийг хамт хэлэлцэх ёстой. Энэ хуулиа яаралтай оруулж ирэх ёстой. Мөн Баялгийн сангийн тухай, Газрын багц тухай хуулиудыг оруулж ирээд хамт хэлэлцэх шаардлагатай. Яагаад гэвэл төрийн өмчийн 90 хувь нь газар.

Ингэж байж УИХ, Засгийн газрын сүүлийн 10-20 жилд хийсэн хамгийн том шинэчлэл болно гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

ShareTweetShare
Previous Post

Хөгжлийн Банкны асуудлыг хянан шалгагчаар И.Уянга, Л.Эрдэнэчулуун нарыг томиллоо

Next Post

Шинэ үеийн залуусын болзох цэг-Уран Хас контемпорари балет

Next Post
Шинэ үеийн залуусын болзох цэг-Уран Хас контемпорари балет

Шинэ үеийн залуусын болзох цэг-Уран Хас контемпорари балет

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан