• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Дэд онцлох

Шинэ үеийн залуусын болзох цэг-Уран Хас контемпорари балет

2022-06-08
in Дэд онцлох, Нийгэм, Соёл урлаг
0
Шинэ үеийн залуусын болзох цэг-Уран Хас контемпорари балет

Өчигдөр өдөр хотын төв гудамж, нарны гүүр орчимд сансрын нисгэгчийн хувцастай хүн алхаж байгаа талаарх зураг бичлэг сошиал орчинд тархсан билээ. Хүмүүс энэ ямар учиртай болох? Хэн болох талаар  ихээхэн асуулт дэвшүүлжээ. Гариг андуурсан байх, оюун санааны өөрчлөлттэй хүн байх, бас нэг уйдсан амьтан биз, од болж олны анхаарлыг татах гэсэн юм байлгүй… гэхчилэн олон сэтгэгдэл бичжээ. Харин бид энэ талаар тодруулав.

Сансрын нисгэгчийн хувцастай энэ хүн бол бүжигчин залуу аж. Удахгүй тоглогдох “Уран хас” контемпорари балетийн  Хас-ын дүр болох шинийг санаачлагч, гайхалтай сэтгэгч залуугийн дүрийг энгийн олны дунд оруулж явуулан, олны хандлагыг харахыг хүссэн тухайгаа тэрээр хуучлав. Үеийн үед цаг үеэсээ түрүүлж төрсөн гайхалтай суут хүмүүс байсаар ирсэн. Галилео Галилей, Леонардо Да Винчи, Ван Гог, Вольфанг Амадей Моцарт, Эйнштейн гэх мэт… Тэднийг хүн төрөлхтөн ойлгон дэмжихээсээ илүү шоглон, гутаан доромжилж, эсвэл үгүйсгэн дарсаар ирсэн байдаг. Бидний өнөөгийн дүр төрх хандлага бол ердөө л энэ. Өөрөөсөө өөрөөр сэтгэж, өөрөөр харж, түрүүлж бүтээж байгаа нэгнээ хүлээн зөвшөөрч, чаддаггүй. Яагаад? Юуны учир? гэдгийг олж харах, мэдэхийг хүсэхээсээ түрүүнд шоолж инээж, дарж булахыг л хичээдэг болчихсон энэ үед шинийг эрэлхийлсэн залуу хүн хэрхэн ажиллаж амьдрах вэ? гэдэг хүнд сорилтонд орж байна. Тиймээс бид энэ уран бүтээлээрээ дамжуулан бидний дунд байгаа олон мянган гайхалтай мөрөөдөл бүхий дэвшилтэт үзэлтэй залуус, суут бүтээгчдээ ойлгож дэмжин, хамтдаа урагшлан хөгжихийн чухлыг уриалахыг хүсэж байна.

Монголчуудын сайн мэдэх “Уран” хэмээн олноо алдаршсан Хас хэмээх залуугийн тухай өгүүлэх сонгодог балетийг орчин цагт тохируулан сэдэв зохиол болоод хөгжим, бүжгийн найруулгийг нь шинэчлэн тавьж байгаа “Уран хас” бүжгэн жүжгийн уран бүтээлчид дүрийнхээ эрлийг зөвхөн тайзнаас эхэлсэнгүй. Олны дундаас, олны хандлагаас олж харахыг хичээсэн тухайгаа ийнхүү ярьж байна. Контемпорари балетийн хөгжилд өөрийн гэсэн нэр мөрөө үлдээхийг зорьж байгаа эдгээр залуус шинэ цагийн “Уран хас”-ыг ийнхүү бүтээж байгаа бөгөөд домогт Хас бол одоогийн бидний хувьд бол шинэ гариг “Марсын хүн” байжээ гэдгийг харуулахыг зорьсон гэв. Тэгвэл Марсын хүн гэж ямар хүнийг нэрлэх вэ? Бид шинэ гараг эрхэсийн эрэлд гарах боллоо. Харин өөрсдөө шинэ гаригийн эзэд болохдоо бэлэн байна уу? Энэ асуултын хариуг 6-р сарын 22,23-нд тоглогдох  “Уран хас” контемпорари балетаас олж хараарай хэмээн уран бүтээлчид нь ярьж байна. Шинэ үеийн залуусын болзох цэг – Уран Хас контемпорари балет гэж тэд онцоллоо

ShareTweetShare
Previous Post

Б.Энхбаяр: Ц.Нямдорж сайдын дөрвөн жил дарсан хуулийг оруулж ирсэнд баяртай байна

Next Post

ЗГ: Зарим аймгийн баяр наадмыг өөрчлөх тухай хэлэлцэж байна

Next Post
ЗГ: Зарим аймгийн баяр наадмыг өөрчлөх тухай хэлэлцэж байна

ЗГ: Зарим аймгийн баяр наадмыг өөрчлөх тухай хэлэлцэж байна

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан