• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Дэлхий дахинд

Хятадын төрийн тэргүүн Казахстаны тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг тууштай дэмжихээ илэрхийлэв

2022-09-15
in Дэлхий дахинд
0
Хятадын төрийн тэргүүн Казахстаны тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг тууштай дэмжихээ илэрхийлэв

Коронавирусийн цар тахал дэгдсэн цагаас хойш анх удаагаа гадаад улсад айлчилж байгаа БНХАУ-ын дарга Ши Жиньпин өчигдөр Казахстаны нийслэлд хүрэлцэн очжээ.

Ши Жиньпинийг Казахстаны ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев нийслэл Нур-Султан хотын олон улсын нисэх буудалд тосон мэндчилж, дараа нь Акорда ордондоо хүлээн авч уулзсан байна.

Токаев энэ үеэр цар тахлын дараах анхны айлчлалаа Казахстанаас эхэлсэнд нь талархал илэрхийлж, хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойтой энэхүү үйл явдал давхцаж буйг онцолжээ.

“Өнгөрсөн хугацаанд бид улс хоорондын харилцаагаа бэхжүүлж чадлаа. Казахстан улсын эдийн засгийн хөгжил цэцэглэлт, манай олон улсын санал санаачилгыг дэмжиж ирсэнд би гүнээ талархаж байна” гэж Токаев хэлсэн байна.

Ши Жиньпин хариуд нь “Хятадын засгийн газар Казахстан улстай харилцах харилцаандаа онцгой ач холбогдол өгдөг. Олон улсын нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөхөөс үл хамааран бид Казахстаны тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг болон одоо хэрэгжиж байгаа шинэчлэлтийг тууштай дэмжиж, дотоод хэрэгт нь хөндлөнгөөс оролцох гэсэн аливаа хүчийг эрс эсэргүүцэх болно” гэж хэлжээ.

Хятадын төрийн тэргүүн өнөөдөр Узбекистаны Самарканд хотыг зорьж, есдүгээр сарын 15-16-ны өдрүүдэд болох Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын дээд хэмжээний уулзалтад оролцох юм.

Энэ үеэр Ши Жиньпин хоёрдугаар сарын 24-нд Украины дайн эхэлснээс хойш ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй анх удаагаа уулзах төлөвлөгөөтэй байна.

ShareTweetShare
Previous Post

“БУЯНТ-УХАА -ИННОВАЦИЙН ТӨВ” Монгол цахиурын хөндий байгуулах эхлэл тавигдлаа

Next Post

Л.Оюун-Эрдэнэ: Орон нутагт шилжин очсон иргэдэд цалингийн нэмэгдэл олгох, санхүүгийн дэмжлэгийн аргыг хэрэглэж болно

Next Post
Улаанбаатараас хөдөөд шилжиж буй боловсон хүчний дэмжлэгийг 2023 оны төсөвт тусгажээ

Л.Оюун-Эрдэнэ: Орон нутагт шилжин очсон иргэдэд цалингийн нэмэгдэл олгох, санхүүгийн дэмжлэгийн аргыг хэрэглэж болно

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан