• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Онцлох мэдээ

Д.Нямхүү: Коронавирусийн эмчилгээний зардал 6.7-8.9 сая төгрөг болж байна

2020-11-28
in Онцлох мэдээ
0
Д.Нямхүү: Коронавирусийн эмчилгээний зардал 6.7-8.9 сая төгрөг болж байна

Монгол Улсад коронавирусийн халдвар 760 тохиолдол батлагдаад байгаагаас 347 хүн бүрэн эдгэрсэн. Одоогоор 406 хүн эмчлүүлж буй бол долоон хүн нутаг буцсан тухай мэдээллийг өнөөдөр ЭМЯ-наас өглөө.

Эмчлүүлж буй 406 хүний биеийн байдлыг үнэлбэл, 324 нь хөнгөн, 73 нь хүндэвтэр, хүнд 8, маш хүнд 2 хүн байгаа юм.

Тэднийг эмчилж эмчилгээний арга барилын талаар ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү ‘Коронавирусийн халдвар авсан хүмүүсийн биеийн байдлыг хөнгөн, дунд зэрэг, хүнд, маш хүнд гэж ангилан эмчилгээ хийж байна. ДЭМБ-аас өгсөн зөвлөмжийг дагаж байгаагаас гадна эмч нарынхаа ур чадвараар эмчилж байгаа.

Эмчилгээний гол эм нь авиган, арбидол. Сүүлд ремдесивир эмийг авсан. Олон улсад ашиглаж буй эмийг Монгол Улс хоцролгүйгээр цаг хугацаандаа татан авсан.

Эмчилгээний аргыг нарийвчлан ярих боломжгүй бөгөөд хүний биеийн онцлог, эрүүл мэндийн байдалд тохируулан вирусийн эсрэг эмчилгээ, антибиотик эмчилгээ, биеийн ерөнхий эсэргүүцэл сайжруулах эмчилгээг хавсарч хийж байгаа. Түүнчлэн үр дүнг нь тогтмол хянаж, харьцуулдаг. Эмчилгээ оновчтой явагдаж байгаа гэж дүгнэж байна.

Одоогоор бид хүнд хүмүүсээ алдахгүй байхад онцгой анхаарч ажиллаж байна. Хүндэрвэл ашиглах ЭКМО аппарат бэлэн бий’ гэлээ.

‘Манай улс тусгаарлах хугацааг 21 хоног байлгаснаар 19 хүнийг өмнө нь алдаагүй’

Мөн тэрбээр эмчилгээний зардлын тухайд “Бидний тооцооллоор эмчилгээний зардал 6.7-8.9 сая төгрөг болж байна. Үүнд эм, оношлуур, хувийн хамгаалах хэрэгсэл, лабораторийн суурь шинжилгээ зэргийг оролцуулан тооцоолсон. Тухайлбал, эмчилгээний багийн хамгаалах хувцас, өвчтөн дээрээ хэдэн удаа орох, эмчилгээний үр дүнг хянах шинжилгээг байнга хийдэг. Хамар залгиур, хоолойн арчдас, өтгөнөөс шинжилгээ авах гэх мэт нь нийлээд дээрх үнэ гарч байгаа” гэсэн юм.

21 хоног дөхөөд илэрсэн тохиолдол гарч байсан. Өнгөрсөн хугацаанд нийт батлагдсан тохиолдлын 2.8 хувь буюу 19 хүнээс 14 хоногийн нууц хугацааг даваад 19, 20 дахь хоногуудад вирусийн халдвар илэрч байсан.

Энэ бол шинэ вирус тул судалж байна. ДЭМБ-аас коронавирусийн нууц үеийг 14 хоног гэж дундажлан тогтоосон. Түүнийг нь ихэнх улс орон мөрдөж байгаа. Харин манай улс тусгаарлах хугацааг 21 хоног байлгаснаар 19 хүнийг өмнө нь алдаагүй гэдээ.

ShareTweetShare
Previous Post

А.Амбасэлмаа: Дотоодын халдвар 318 боллоо

Next Post

Эмч, эмнэлгийн ажилчдаа дархлаажуулалтад хамруулж, амны хаалт, бээлий зэрэг шаардлагатай зүйлсээр хангав

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан