УБТЗ Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр замын 100 дахь км-ийг угсарлаа.
Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад оролцож буй ‘Улаанбаатар төмөр зам’ ХНН-ийн замчид 11 дүгээр сарын 30-нд 4000 дахь үеэ угсарч нийт 100 километр зам тавьж дуусгалаа.
Уг ажлыг жил хүрэхгүй хугацаанд УБТЗ-ын Зам засварын машинт станцын хамт олон болон Замын 2,3,4 дүгээр ангийн замчид хийж гүйцэтгэжээ. Өвлийн хүйтний эрч чангарч байгаа ч төмөр замчид бэлтгэл ажлаа сайтар хангасны дүнд ийнхүү урт замыг тавьж урагшлуулсаар байна.