Нийслэлд оршин суух хаягийн зөрчилтэй өрх, иргэдэд хүнсний тусламж үзүүлэх ажлыг Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Баярчимэг, СХД-ийн Засаг дарга Н.Алтаншагай болон ХНХ-ын дэд сайд С.Зулпхар, Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Хөтөлбөрийн менежер Виктор Лутенко нар эхлүүлэв.
Энэ хүрээнд оршин суух хаягийн зөрчилтэй 1000 өрхөд хүнсний тусламж үзүүлэх юм байна. Хүнсний багцыг зорилтот бүлгийн айл өрхүүдэд тараах ажлыг тухайн дүүргийн Хөдөлмөр, халамжийн хэлтсийн мэргэжилтнүүд болон хороодын хэсгийн ахлагч нар эрүүл ахуй, халдваргүйн горимыг бүрэн сахиж зохион байгуулна.