Зургаан аймагт өвөлжилт хүндэрчээ. Ялангуяа Өвөрхангай аймгийн удирдлагуудын гаргасан тооцоогоор 1700 өрхийн нэг сая мал 15 аймгийн 133 суманд өвөлжиж байна. Эдгээр отрын малчдад эмнэлгийн үйлчилгээ, түлш, өвс тэжээлээр дэмжих шаардлагатай тулгарлаа. Өнгөрсөн оны мөн үе болон гуравдугаар сарынхтай харьцуулахад өвсний үнэ 50 хувь, тэжээл, хивэг, хорголжингийн үнэ 60 хувиар нэмэгдсэн байна. Түүнчлэн өвөлжилт хүндэрсэн зургаан аймгаас экспортын 40 мянган тонн мах бэлтгэхээр төлөвлөсөн юм байна. Одоогоор 16 тонн буюу 40 хувьтай байгаа ч Өвөрхангай аймагт 6.5 тонн мах бэлтгэхээс 522 тонн буюу 9 хувьтай байгааг тэмдэглээд, тус аймагт мах бэлтгэл хангалтгүй байгаа юс.