Эрүүл мэндийн яамнаас Сovid-19-ийн нөхцөл байдлын талаар цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ. Өнгөрсөн Бямба гариг (2020.12.05)-т нийт 14019 хүнд шинжилгээ хийхэд долоон хүнээс Covid-19 илэрчээ. Сэлэнгэ аймагт дөрвөн тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. Замын-Үүд суманд гурван тохиолдол шинээр бүртгэгдсэн бол Улаанбаатар, Дархан-Уул, Орон, Говьсүмбэр Архангай аймагт сүүлийн 24 цагт өвчлөл бүртгэгдээгүй сайн мэдээ байна.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:
-Сэлэнгэ аймагт шинээр бүртгэгдсэн дөрвөн тохиолдол ойрын хавьтал бөгөөд шинжилгээний хариу нь эерэг гарсан. Тус аймагт нийт батлагдсан тохиолдол 201 боллоо. Дорноговь аймагт нийт батлагдсан тохиолдол 208 болсон. Замын-Үүдэд шинээр батлагдсан гурван тохиолдол нь гэр бүлийн хүрээнд байна. Сүүлийн 24 цагт ХӨСҮТ-өөс 16 хүн эдгэрч, дараагийн сувилал руу шилжлээ.