Мэргэжлийн сүмогийн их аварга Какүрюү Анандыг албан ёсоор Монгол Улсын иргэншлээс татгалзаж, Япон улсын иргэншил авсан талаар өнөөдөр албаны хүмүүс мэдээллээ.
Тэрбээр зодог тайлсныхаа дараа ийнхүү Японы сүмогийн холбоонд үлдэж, дэвжээ удирдах эрхтэй болж байгаа юм. Мөн Какүрюү Ананд иргэншлээ сольсон дөрөв дэх ёкозүна цолтон болж байна. Түүний өмнө америк гаралтай Акэбоно, Мүсашимарү болон монгол гаралтай Хакүхо нар Япон улсын иргэншил авсан.
Мангалжалавын Ананд анх 2001 онд Изүцү дэвжээнээс сүмогийн гараагаа эхлүүлж, 2014 онд ёкозүна цол хүртэж байв. Изүцү дэвжээний ояката 2019 онд таалал төгссөн учир Какүрюү М.Ананд Мичинокү дэвжээ рүү шилжсэн билээ.