2020 оны 12 дугаар сарын 14-нөөс зарим байгууллагын үйл ажиллагаа эхэлнэ. Иймд ЭМЯ-наас дараах зөвлөгөөг өглөө.
ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл Даваа гаргааас зарим байгууллагын ажил орох гэж байна. Иймд тухайн байгууллагын үйл ажиллагаанаас шалтгаалж ээлжээр ажиллуулах, ажилчдын гуравны хоёрыг гэрээсээ цахимаар ажиллуулах нөхцөл бололцоогоор хангах хэрэгтэй.Ямар нэг хэмжээгээр гадны хүмүүс оруулахгүй, бүх уулзалтыг цахим болон утсаар хийж, албан хаагчдыг богиносгосон цагаар ээлжээр ажиллуулах шаардлагатай. Яагаад гэвэл олон өөр орчинд байсан хүмүүс нэг дор ирэхдээ амьсгалын замын болон агаар дуслын замын өвчнийг нэгэндээ тараах эрсдэлтэй’ гэв.