• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Нийгэм

‘ЭКСПОРТ МОНГОЛ-2020’ МОНГОЛ БРЭНДИЙГ ОЛОН УЛСАД ЦАХИМААР ТАНИЛЦУУЛНА

2020-12-14
in Нийгэм
0
‘ЭКСПОРТ МОНГОЛ-2020’ МОНГОЛ БРЭНДИЙГ ОЛОН УЛСАД ЦАХИМААР ТАНИЛЦУУЛНА

Монголын үндэсний брэнд бүтээгдэхүүнүүдийг дэлхийн зах зээлд гаргах, таниулах, сурталчлах зорилготой ‘Экспорт Монгол 2020’ олон улсын цахим форум, үзэсгэлэнг 12 дугаар сарын 15-16-ны өдрүүдэд цахимаар зохион байгуулах гэж байна. Тус арга хэмжээ нь 6 дах жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд цар тахлын үед өөрсдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг олон улсад цахимаар танилцуулах боломжийг олгож байна.

Эхний өдрийн арга хэмжээ нь үндсэн форумд 4 сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, экспортын баримжаатай төслүүдийг Хөрөнгө оруулагч нарт танилцуулах B2B уулзалтыг зохион байгуулахаас гадна төрийн байгууллагууд, бизнесийн салбар, иргэний нийгмийн байгууллагуудад зориулсан зөвлөмжийг та бүхэнтэй хамтран боловсруулах юм. Түүнчлэн Монголд анх удаа онлайн экспо зохион байгуулах платформыг хөгжүүлж, манай улсын экспортын баримжаатай  40+ компанийн бараа бүтээгдэхүүнийг 3D, 2D цахим үзэсгэлэнгээр дамжуулан олон улсад танилцуулах боломж бүрдэж байна. Тус форумын үеэр Соёлын яамтай хамтран Монгол улсаа гадаадад сурталчлах урлаг соёлын тоглолт, монгол хоол хүнсний соёл шууд дамжуулан үзүүлэх юм.

2020 оны 12 дугаар сарын 16 буюу арга хэмжээний хоёр дах өдөр Аж ахуйн нэгжүүдэд зориулсан АНУ, ОХУ, Япон, Европын холбоо гэх мэт олон улсын зах зээлд нэвтрэх боломжуудын талаар тухайн улсын экспертүүд танилцуулга хичээл орох тул Та бүхнийг www.exportmongolia.org  вэб хуудаст хандаж үнэ төлбөргүй бүртгэлээ хийлгэж оролцоорой гэж урьж байна.

Энэ удаа Монгол Улсын Засгийн газар, олон улсын төсөл хөтөлбөрүүд болон төрийн бус байгууллагууд нэгдэн Монголын үндэсний үйлдвэрлэгч, бизнес эрхлэгч, экспортлогчдыг цахим форум, үзэсгэлэн, сургалт, В2В уулзалтаар дамжуулан олон улсын тавцанд гаргаж, бизнесийн харилцаа, холбоог өргөжүүлэх, хамтран ажиллах боломжийг олгох www.exportmongolia.org -ОЛОН УЛСЫН ЦАХИМ ПЛАТФОРМ – экспортын нэгдсэн сүлжээнд нэгдье уриаг дэвшүүлж байна.

‘Экспорт Монгол 2020’ олон улсын цахим форум үзэсгэлэнг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Гадаад Хэргийн Яам, Соёлын яам, Үндэсний хөгжлийн газар, Жижиг дунд үйлдвэрийн газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Дэлхийн банкны Экспортыг дэмжих төсөл, USAID Best хөтөлбөр, Хөгжлийн шийдэл, Экспорт Олон улсын худалдааны төв зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байна.

ShareTweetShare
Previous Post

Улсын хэмжээнд 2570 лабораторийн техникч, тархвар судлаач, ариутгагч шинээр бэлтгэж байна

Next Post

Цахим номын сангийн үйлчилгээ хэрэгтэй юу

Next Post
Цахим номын сангийн үйлчилгээ хэрэгтэй юу

Цахим номын сангийн үйлчилгээ хэрэгтэй юу

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан