Багануур дүүргээс зүүн зүгт 10 км газарт Хэрлэн голд далавч нь гэмтсэн хун сүргээсээ үлдэж, хүнд байдалтай байна. Уг хунд туслахаар шувуу судлаачид болон байгаль хамгаалагчид хайж эхэлжээ.
Байгаль хамгаалагч А.Батсүх: Гэмтэж, сүргээсээ үлдсэн хун Хэрлэн гол орчмоор хайж байгаа бөгөөд энэ ажилд сэтгэл гарган туслахаар олон хүн ярьж байна. Хун шувууг өнөөдөр дулаан газар хамгаалалтанд авахаар хайсан боловч олдсонгүй. Бид үргэлжлүүлэн хайж байна. Тэгэхгүй бол хөлдөх, өлдөж үхэж мэдэхээр байна.
Багануурын Гүн нуурт намрын улиралд хун шувууд олноор ирж, амардаг. Тэндээс л нэг нь гэмтэж, үлдэж хоцорсон юм шиг байна. Далавч нь гэмтсэн хун шувуугаа олчихвол шувуу тэжээдэг хүмүүс дулаан газарт, өвөлжүүлье гээд холбогдож байна.