Хивэг, өвс, тэжээлийн үнийн хөөрөгдлийн асуудлаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар хяналт, шалгалт хийх чиг үүргийг хэрэгжүүлж байна. Цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ дээр санал солилцож, өвс тэжээлийн нэгдсэн зах байгуулахаар боллоо. Ингэснээр өвс, тэжээл ченжүүдийн гар дамжин үнэ өртөг хэт өсөхгүй байх нөхцөл бүрдэх юм.