• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Нийгэм

Дархан-Уул аймаг дахь коронавирусийн халдварын голомтууд хумигдлаа

2021-01-01
in Нийгэм
0
Дархан-Уул аймаг дахь коронавирусийн халдварын голомтууд хумигдлаа

Дархан-Уул аймаг дахь Ковид-19 халдварын кластер голомтууд хумигдсан тухай тус аймгийн ЭМГ-ын дарга н.Батцэнгэл мэдээллээ. Дархан-Уул аймагт бүртгэгдсэн короновируст халдварын нийт 45 тохиолдол, үүнээс Дархан суманд 38, Хонгор суманд 5 иргэн халдварт өртсөн бөгөөд анхны тохиолдол 2020 оны 11 сарын 17-д Дархан суманд бүртгэгдсэн юм. Хонгор суманд 2020 оны 11 дүгээр сарын 27-нд халдвар бүртгэгдсэн бөгөөд үүнээс хойш 34 хоног дахин шинэ тохиолдол бүртгэгдээгүй байна.

Тус аймагт халдвар бүртгэгдсэнтэй холбоотой Эрүүл мэндийн Сайдын тушаалаар тухайн голомтод тандалт судалгаа хийх, хавьтлыг илрүүлэх, голомтын хүрээг тогтоох, голомтыг цомхтгох, тусгаарлах, эмнэлгийн тусламжийг зохион байгуулах зэрэг хариу арга хэмжээг зохион байгуулах 3 багийг бүрдүүлэн АОК, ЭМГ-тай хамтран ажилласан. Эдгээр багт ХӨСҮТ-өөс тархвар судлаач эмч Ц.Сэлэнгэ, Л.Азжаргал, НЭМҮТ-ийн Орчны эрүүл мэндийн албаны дарга Б.Сувд, ХӨСҮТ-ийн эрчимт эмчилгээний эмч М.Жаргалсайхан, Хөвсгөл аймгийн ЗӨСТ-ийн тархвар судлаач эмч Б.Баасандорж, ариутгагч Т.Одгэрэл нар аймгийн тохиолдлын удирдлагын тогтолцоо, болон тандалт, хариу арга хэмжээний багтай шуурхай хамтран ажиллаж уг голомтын тархалтыг богино хугацаанд хязгаарлалаа.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газар болон нэгдсэн эмнэлэгт  коронавируст халдвараас сэргийлэх болон хүн амд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай эм, эмнэлгийн болон хамгаалах хэрэгсэл, оношлуур урвалж зэрэг нийт 26 нэр төрлийн 400 сая төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэж өгчээ.  Нэгдсэн эмнэлэгт амьсгалын аппарат, хүчилтөрөгч өтгөрүүлэгч, Пульсоксиметр, Халуун хэмжигч /лазер/, Утлагын аппарат, Дижитал рентген аппарат зэрэг нийт 298.1 сая төгрөгний тоног төхөөрөмжөөр ханган эмнэлгийн тусламжийн чадавхыг нэмлээ.

Түүнчлэн Эрүүл мэндийн сайдын тушаалаар онцгой байдлын үед ажилласан эмч, ажилчдын 11 дүгээр сарын илүү цагийн хөлс олгоход зориулж Эрүүл мэндийн газарт 51.7 сая, Нэгдсэн эмнэлэгт 113.8 сая төгрөгийн санхүүжилт өгсний дагуу Нэгдсэн эмнэлгийн 371 ажилтан, Эрүүл мэндийн газрын 63 ажилтанд илүү цагийн хөлсийг тус тус тооцож олгожээ.

Батлагдсан тохиолдлын ойрын хавьтал 809 хүн, хоёрдогч хавьтал 1,672 хүнийг илрүүлэн 2-3 удаагийн давтамжтайгаар ПГУ/PCR шинжилгээнд хамруулсан.

2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн түргэвчилсэн шинжилгээ Нэгдсэн эмнэлэг, сум, өрхийн эрүүл мэндийн төвд – 33,094 PCR шинжилгээ аймгийн Нэгдсэн эмнэлэгт–6,618 /эерэг 41/, өргөжүүлсэн тандалтаар 18 цэгт PCR-ийн шинжилгээ авч ХӨСҮТ-ийн лабораторид – 21,595 /эерэг 4/  тус тус хамрууллаа.

Дархан-уул аймгийн ЭМГ эрсдэлт бүлгийн хүн амын дундах байнгын болон идэвхтэй тандалтаар 12 дугаар сард нийт 3,851 иргэнийг тухайлбал Эрүүл мэндийн байгууллагын нийт 102 эмч, ажилтан, эмнэлэгт хэвтэж буй 74 иргэн, эрсдэлт бүлгийн 3,304 иргэнийг тус тус PCR шинжилгээнд хамруулсан байна.

Цаашид эрсдэлт бүлгийн хүн ам буюу иргэдийн хамгийн ихээр үйлчлүүлдэг эрүүл мэндийн болон төрийн байгууллагуудын ажилтан, албан хаагч нарын дунд нийт 10,000 иргэнд идэвхтэй тандалт хийхээр төлөвлөж байна хэмээн ярилаа.

Ингэснээр улсын хэмжээнд хоёр аймагт гарсан коронавирусийн халдварын голомт хаагдаж байна.

ShareTweetShare
Previous Post

Нийслэлийн есөн обьектын 7,177 м.кв талбайг халдваргүйжүүлсэн байна

Next Post

Өчигдөр зам тээврийн ослын улмаас таван хүн гэмтэж, нийслэлд нэг хүний амь нас хохирсон байна

Next Post
Өчигдөр зам тээврийн ослын улмаас таван хүн гэмтэж, нийслэлд нэг хүний амь нас хохирсон байна

Өчигдөр зам тээврийн ослын улмаас таван хүн гэмтэж, нийслэлд нэг хүний амь нас хохирсон байна

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан