• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Улс төр

С.Одонтуяа: Гадаадад байгаа иргэдээ аврахыг шаардан Төрийн ордонд суулт эхлүүлж байна

2021-01-18
in Улс төр
0
С.Одонтуяа: Гадаадад байгаа иргэдээ аврахыг шаардан Төрийн ордонд суулт эхлүүлж байна

УИХ-ын гишүүн С.Одонтуяа гадаадад байгаа иргэдийн талаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр ‘Миний бие УИХ-ын гишүүнийхээ хувиар “Бид эх орондоо харимаар байна’ гэдэг суултыг Төрийн ордны хоёрдугаар давхарт эхлүүлж байгаагаа мэдэгдэж байна.

КОВИД-той холбоотойгоор гадаад байгаа маш олон Монголчууд эх орондоо ирж чадахгүй байгаа. Хэдийгээр өнгөрсөн хугацаанд нэлээд олон нислэг хийгдсэн ч сүүлийн үед нислэг хийгдэхгүй, товлосон нислэгүүд цуцлагдаж байгаа. Үүнээс үүдээд иргэдийн амь нас, аюулгүй байдал эрсдэлд ороод байна. Ялангуяа БНСУ-аас ирэх хүсэлтэй 4,000 гаруй иргэн байгаагаас 1,000 гаруй хүний нөхцөл байдал туйлын хүнд байна. Хүүхэд, өндөр настан, жирэмсэн хүмүүс эх орондоо ирэхийн тэсэн ядаж хүлээж байгаа. Зарим нь ирж чадалгүй нас барсан харамсалтай тохиолдол ч гарсан.

Монгол Улсад хүний эрх зөрчигдөхийг хараад зүгээр сууж болохгүй. ХЭҮК-оос ч гадаадад байгаа иргэдийн эрх зөрчигдөж байгаа талаар УОК-т шаардлага хүргүүлсэн. Өнөөдөр миний бие ҮАБЗ-д шаардлага хүргүүлж байна. Ингээд Төрийн ордны хоёрдугаар давхарт суултаа үргэлжлүүлнэ.

ҮАБЗ-д хүргүүлсэн шаардлагад нэгдүгээрт, эх орондоо буцах хүсэлтэй, шинжилгээний хариу нь сөрөг гарсан иргэдийг яаралтай татах авах, хоёрдугаарт, буцах өдрөө хүлээгээд амьдрах байр, хоол хүнсгүй болсон хүмүүст тусламж үзүүлэх, гуравдугаарт, төлөвлөгөөт нислэгийн хуваарийг тодорхой болгож, иргэдэд нээлттэй мэдээлэл өгч, төлөвлөх боломж олгох зэрэг асуудлыг тусгасан.

Турк улсад гацсан 30 циркчин,  БНСУ-ын иммигрейшны байранд өлсгөлөн зарласан монгол иргэд зэрэг маш олон хүмүүс надад хандаж захидал ирүүлсээр байгаа. Гадны орноос ирэх хүсэлтэй иргэд өвчтэй, жирэмсэн, хүүхэдтэй хүмүүсийг эхний ээлжинд татаж аваач гэдэг хүсэлт удаа дараа гаргаж байгаа ч тэдний хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхгүй байна.

Миний бие УОК, Зам, тээврийн хөгжлийн яам, Гадаад харилцааны яам зэрэг 10 гаруй газарт эдгээр иргэдийг татах авах талаар шаардлага хүргүүлсэн ч дорвитой арга хэмжээ авсангүй. Шаардлагын хариуд ‘Бид гадаадад байгаа иргэддээ санхүүгийн дэмжлэг үзүүлж, орон байраар хангаж байгаа” гэсэн ч бодит байдал өөр байна. Тиймээс Төрийн ордонд суулт эхлүүлж байгаа юм’ гэлээ.

ShareTweetShare
Previous Post

Анхаар: Чаргаар гулгаж байгаад машинд мөргүүлжээ

Next Post

Чадварлаг багш хөтөлбөр батлагдав

Next Post
Чадварлаг багш хөтөлбөр батлагдав

Чадварлаг багш хөтөлбөр батлагдав

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан