• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Боловсрол

Чадварлаг багш хөтөлбөр батлагдав

2021-01-18
in Боловсрол
0
Чадварлаг багш хөтөлбөр батлагдав

Засгийн газрын хуралдаанаар “Чадварлаг багш” арга хэмжээг хэлэлцэн дэмжсэнтэй холбогдуулан Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн “Хөтөлбөр, төлөвлөгөө баталж, хэрэгжилтийг хангах тухай” тушаал гаргалаа.

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”, “Боловсролын салбарын дунд хугацааны хөгжлийн төлөвлөгөө (2021-2030)”-д багш мэргэжилтний тасралтгүй хөгжлийг боловсролын чанарыг сайжруулах зорилтыг тусгасан. Ялангуяа суралцагчийн хөгжлийн хэрэгцээг хангасан, бүтээлч чадварлаг багшийг бэлтгэх, багшид мэргэжлийн стандартад суурилан уян хатан хэлбэрээр тасралтгүй хөгжих боломж нөхцөлийг бүрдүүлэх, түүнд нээлттэй боловсрол, дижитал технологи ашиглах зэрэг зорилт, үйл ажиллагааг төлөвлөжээ. Энэ хүрээнд Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Чадварлаг багш” арга хэмжээг хэрэгжүүлж байгаа юм.

“Чадварлаг багш” хөтөлбөр нь багш бэлтгэх, багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжил, багшийн ажлын нөхцөл, цалин хөлсийг сайжруулах, ажиллах нөхцөл боломж, чадвар, чадамжийг дээшлүүлэх, багшийн хөгжилд анхаарч байгаагаараа онцлог.

Багш нар ажлын ачаалал, мэргэжлийн мэдлэг, чадварын түвшин, сургалтын онцлог, нас, хүйс, туршлага, байршлаас үл хамааран бие даан хөгждөг байх нь сургалтын чанарыг тасралтгүй сайжруулах, суралцагчийн сурах, хөгжих үйл явцыг илүү таньж мэдэх, ахиц амжилт гаргахад бодит дэмжлэг болох юм.

Төлөвлөгөөнд тусгаснаар багш бэлтгэх их, дээд сургуулийн хөтөлбөрийг нэг түвшинд хүргэх, түүний чанар, нийцийг албан ёсоор баталгаажуулж, магадлан итгэмжлэх, багшийн мэргэжлийн нэр хүндийг өсгөх зорилгоор нэгдсэн стандарттай болгоно. 

Мөн багшийн хөгжлийн асуудал нь “мэргэжил дээшлүүлэх”-ээс “мэргэжлийн тасралтгүй хөгжил” рүү хувирч өөрчлөгдөх зайлшгүй шаардлага үүссэн. Багшийн мэргэжил дээшлүүлэх, хөгжих үйл ажиллагааг зөвхөн танхимын сургалтаар тэр дундаа зөвхөн албан журмаар хамруулдаг байдлаар ойлгох бус цэцэрлэг, сургуулиас гаргасан санаачилгыг дэмжиж, шинээр сурч мэдсэн зүйлээ турших, хэрэгжүүлэхэд хангалттай хугацаа өгөх, багш бүрд нээлттэйгээр технологи ашиглан хамрагдах боломжийг уг хөтөлбөрөөр дамжуулан хэрэгжүүлэх юм.

Багшийн ажлын нөхцөл, цалин хөлсний тухайд багш ажилд орох шалгуураас эхлээд, ажлын нөхцөл, ачаалал, стандарт, ажлын байранд тогтвор суурьшилтай ажиллах, техник, технологи, багшийн хангалт, цалин хөлс, нийгмийн халамж, хамгаалал, тэтгэвэр тэтгэмжийн асуудлыг шийдвэрлэхэд хөтөлбөрийн зорилго оршиж байна гэж БШУЯ-наас мэдээллээ.

ShareTweetShare
Previous Post

С.Одонтуяа: Гадаадад байгаа иргэдээ аврахыг шаардан Төрийн ордонд суулт эхлүүлж байна

Next Post

Улаанбаатар хот руу 29 ширхэг хөлдөөсөн тарвага нууцаар оруулахыг завджээ

Next Post
Улаанбаатар хот руу 29 ширхэг хөлдөөсөн тарвага нууцаар оруулахыг завджээ

Улаанбаатар хот руу 29 ширхэг хөлдөөсөн тарвага нууцаар оруулахыг завджээ

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан