• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Бусад

Худалдаа, үйлчилгээний газрууд QR код байршуулаагүй, хүн хоорондын зай баримтлаагүй зөрчлүүд нийтлэг илэрч байна

2021-02-01
in Бусад
0
Худалдаа, үйлчилгээний газрууд QR код байршуулаагүй, хүн хоорондын зай баримтлаагүй зөрчлүүд нийтлэг илэрч байна

Мэргэжлийн хяналтын байгууллагын нийт 2,135 албан хаагч МХЕГ, НМХГ, 21 аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Хилийн боомтуудад Шуурхай штаб болон эргүүл хяналт, тандалт хийн ажиллаж байна.

ХАЛДВАРГҮЙТГЭЛ: Өнгөрсөн 24 цагийн (2021.01.31-ний 06:00 цагаас 2021.02.01-ний 06:00 цаг хүртэл) хугацаанд улсын хэмжээнд 7,627 м2 талбайд хийгдсэн урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлт, 24 объектын 9,072 м2 талбайд хийгдсэн голомтын эцсийн ариутгал халдваргүйтгэлийн үйл ажиллагаанд хяналт тавьж, мэргэжил арга зүйгээр хангаж ажиллав.

ТУСГААРЛАН АЖИГЛАХ БАЙР: Улсын хэмжээнд 47 байранд 1,536 хүн тусгаарлан ажиглалтад байна. 2021 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр 303 иргэний гэрийн ажиглалтын хугацаа дуусжээ.

ОНЦЛОХ: Нийслэлийн хэмжээнд хүнсний худалдааны 274, хүнсний  цех 4, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газар 66, барааны зах 14, бүх төрлийн барааны дэлгүүр 61, үсчин, гоо сайхан 55, ТҮЦ 15, бусад 152 буюу нийт 641 аж ахуйн нэгж, иргэний үйл ажиллагаанд Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэмийн мөрдөлтийн байдалд хяналт тавьж, нийт 112 зөрчил илрүүлэн, 46 (41%) зөрчлийг газар дээр арилгуулах арга хэмжээг авч, халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж ажиллах талаар 15 аж ахуйн нэгж, иргэнд 98 заалт бүхий зөвлөмж, мэдэгдлийг хүргүүлэв.

Есөн дүүргийн 59 объектод 114,323 иргэн QR код уншуулж үйлчлүүлсэн байна. Хяналт шалгалтаар худалдаа, үйлчилгээний газрууд QR код байршуулаагүй, ажиллагсдын халууныг хэмжиж бүртгэлжүүлээгүй, хүн хоорондын зай баримтлаагүй зөрчлүүд нийтлэг илэрч байна.

АХУЙН БОЛОН АЮУЛТАЙ ХОГ ХАЯГДАЛ: Улаанбаатар хотын эрүүл мэндийн байгууллагын аюултай хог хаягдал устгалын төвлөрсөн байгууламжууд болох Элемент ХХК, Элемент медикал ХХК-уудад 2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн байдлаар 2 эмнэлэг, эм хангамжийн байгууллага, 4 тусгаарлан ажиглах байр, 4 түргэвчилсэн оношилгооны цэг, Буянт-Ухаа боомт дахь Хилийн Мэргэжийн Хяналтын Албанаас нийт 875 кг хог хаягдал тээвэрлэж, цуглуулсан байна. Цуглуулсан 875 кг хогийг устгаснаас 210.1 кг хогийг халдваргүйжүүлсний дараа булж, 664.9 кг хог хаягдлыг шатаах зууханд шатааж устгасан байна.

ХЯЗГААРЛАЛТ, ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ДЭГЛЭМИЙН ХЭРЭГЖИЛТ: Үйл ажиллагааг нь хориглоогүй худалдаа үйлчилгээний 552 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт тавьж илэрч буй зөрчлийг арилгуулах, халдвараас урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж өглөө. Хяналт шалгалтад хамрагдсан байгууллагын 470 нь үйлчлүүлэгч, ажиллагсдын бие засах, гар угаах нөхцөлийг бүрдүүлсэн, 452 нь хүн хоорондын зай барих шаардлагын хэрэгжилтийг хангуулсан байна.

ХИЛИЙН БООМТ, ГҮНИЙ ХЯНАЛТ: Улсын хилээр нэвтрэн орсон 238 тээврийн хэрэгсэл, 351 жолооч, зорчигч, хилээр гарсан 251 тээврийн хэрэгсэл, 280 жолооч, зорчигчид хяналт шалгалт хийж, тээврийн хэрэгслийг халдваргүйжүүлэлтэд хамруулан халдвараас сэргийлж ажиллалаа. Жолооч нарт  халдварын шинж тэмдэг илрээгүй байна.

Замын-Үүд боомтоор нэвтэрсэн нийт 304, Сүхбаатар боомтоор нэвтэрсэн нийт 315 галт тэрэг, чингэлэгт халдваргүйжүүлэлт хийхэд хяналт тавьж ажилласан.

Улаанбаатар хот дахь гүний хяналтын бүсэд 1 аж ахуйн нэгжийн 1.3 тонн бодис, бараа бүтээгдэхүүнийг хяналт шалгалтад хамруулан хилээс чөлөөлөв.

ШАЛГАН НЭВТРҮҮЛЭХ ТОВЧОО, АГААРЫН ЧАНАРЫН ХЯНАЛТ: Улсын хэмжээнд дотоодын авто тээврийн шалган нэвтрүүлэх хяналтын цэгээр 5,281 тээврийн хэрэгсэл нэвтрэх үеийн халдваргүйтгэлийн үйл ажиллагаанд 282 улсын байцаагч хяналт тавьж 11,755 (шинжилгээ өгсөн 3,362) иргэнд зөвлөгөө өгсөн.

Нийслэлд сайжруулсан түлш борлуулж буй цэгийн 82 цэгт хяналт хийхэд 336.2 тонн түлшний нөөцтэй байна.

ЛАБОРАТОРИЙН ШИНЖИЛГЭЭ: Улсын хэмжээнд Мэргэжлийн хяналтын байгууллагын харьяа 25 лабораторид 84 дээж шинжилгээнд ирж, 143 дээжийн шинжилгээний хариу гарчээ. Шинжилгээгээр хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний 8 дээж шаардлага хангаагүй байна.

ShareTweetShare
Previous Post

Хотын дарга Д.Сумъяабазар барилгын компаниудын үйл ажиллагааг эхлүүлж, ажлын байр хадгалах санал гаргав

Next Post

Цар тахалтай тэмцэх багт тархвар судлалын 77 мэргэжилтэн ажиллаж байна

Next Post
Цар тахалтай тэмцэх багт тархвар судлалын 77 мэргэжилтэн ажиллаж байна

Цар тахалтай тэмцэх багт тархвар судлалын 77 мэргэжилтэн ажиллаж байна

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан