Монгол Улсад үүсээд буй коронавируст халдварын нөхцөл байдалд хариу арга хэмжээ авах багт тархвар судлалын 77 мэргэжилтэн ажиллаж байна.
ХӨСҮТ-өөс Талбарын тархвар судлаачдыг мэргэшүүлэн бэлтгэх хөтөлбөрийг боловсруулж 2009 онд ДЭМБ-ын дэмжлэгтэй хэрэгжүүлж эхэлжээ.
Монголын Талбарын тархвар судлалын сургалтын хөтөлбөр нь эрүүл мэндийн тогтолцооны бүх түвшинд нотолгоонд суурилсан шийдвэр гаргах практикийг хөгжүүлэх, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед тэргүүн эгнээнд ажиллах судалгаа шинжилгээний мэргэжилтнүүдийг бэлтгэдэг юм.